Банк Реформер: Төрийн банкны IPO эхэлж захиалга 95%-ийн гүйцэтгэлтэй байна
ГОЛ ӨНЦӨГ
- Өөрийн хөрөнгийн өгөөж 20% буюу Системийн 5 банкнаас 3-т эрэмбэлэгдэж байна.
- Нийт банкны салбарын 9.3%-ийг дангаар эзэлдэг (2022 оны хагас жилийн байдлаар) системийн 4 дэх том банк юм.
- P/B=0.99x буюу өөрийн хөрөнгөтэйгөө тэнцүү үнэлэгдэж байна.
Төрийн банкны IPO өнөөдрөөс эхэлж анхдагч зах зээлийн захиалгаа 2022.09.30-10.06-ний өдрийн хооронд авч байна. Одоогийн байдлаар захиалгын явц 95%-ийн гүйцэтгэлтэй байна. (2,560 захиалга, 22 тэрбум төгрөг)
Төрийн банк нь бусад банктай харьцуулахад дараах давуу талтай. Үүнд:
1. Ашигт ажиллагаа буюу өөрийн хөрөнгийн өгөөжөөрөө Системийн 5 банкнаас 3-т жагсдаг.
2022 оны хагас жилийн байдлаар зээлийн багц 12%, өөрийн хөрөнгө 19% өссөн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад цэвэр ашиг 2 дахин нэмэгдэж 70 тэрбум төгрөгт хүрснээр өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 20% даваад байна. Түүнчлэн цэвэр ашиг сүүлийн 4 жилд 51-1163%-ийн өсөлт үзүүлсэн байна.
2. Нийт банкны салбарын 9.3%-ийг дангаар эзэлдэг (2022 оны хагас жилийн байдлаар) системийн 4 дэх том банк юм.
“Банкны системд нөлөө бүхий банк” гэж сүүлийн 6 сарын турш банкны системийн нийт активын 5 буюу түүнээс дээш хувь эзэлж буй банкийг хэлнэ. Харин Төрийн банк нь нийт банкны салбарын 9.3%-ийг дангаар эзэлдэг (2022 оны хагас жилийн байдлаар) системийн 4 дэх том банк юм.
3. P/B=0.99x буюу өөрийн хөрөнгөтэйгөө тэнцүү үнэлэгдэж байна.
Олон нийтэд нэгж хувьцааг 590 төгрөгөөр санал болгож байгаа ба зах зээлийн үнэлгээ нь 442 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ нь 2022 оны хагас жилийн байдлаар 447 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн 99%-тай дүйцэхүйц байгаа буюу P/B ≈ 0.99 байна.
4. Дэд бүтцийн давуу талтай иргэдэд суурилсан банк юм.
495 салбартай, 4,000 гаруй ажилтантай, 347 АТМ, 5,315 КҮБ, 5,500 Посстой Хаанбанкны дараа орох 2 дахь том дэд бүтэцтэй банк. Төрийн банк нь 2.3 сая харилцагчидтай ба хадгаламж эзэмшигчдийн 90%, зээлдэгчдийн 80% нь иргэд байдаг. Мөн арилжааны банкнуудаас хамгийн олон буюу нийт 144 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа хүргэдгээрээ онцлогтой.
5. Голлох харьцаа үзүүлэлт буюу өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтээр Хасбанктай ойролцоо буюу Системийн 5 банкаа тэргүүлдэг.
Арилжааны банкнуудын хувьд Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах шаардлагатай байдаг. Эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцааг авч үзлээ. Энэ үзүүлэлт нь 12% байх шаардлагатай бөгөөд тус банкны хувьд 19% байгаа Системийн 5 банкнаас Хасбанктай ойролцоо буюу хамгийн өндөр байна. Энэ нь банкны өөрийн хөрөнгө нэмэгдсэнтэй холбоотой байна. Хөрвөх чадварын харьцаа нь хангалттай сайн үзүүлэлттэй байна.
ТӨРИЙН БАНКНЫ ТУХАЙ
Төрийн банк нь анх 2009 онд Сангийн яам болон Хадгаламжийн даатгалын корпорацын хөрөнгө оруулалтаар байгуулагдсанаас хойш өдгөө 495 салбар нэгжээрээ дамжуулан 2.3 сая иргэдэд хүрч үйлчилж байна. Төрийн банкны стратеги нь дундаж болон дунджаас доогуур орлоготой иргэдийг дэмжихэд чиглэн ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд тэтгэвэр болон нийгмийн халамжийн мөнгө олгох үйл ажиллагааны 80 гаруй хувийг дангаар гүйцэтгэж байна. Moody's зээлжих чадварын үнэлгээ B3, тогтвортой.
Төрийн банк нь дунд хугацаандаа хэрэгжүүлэх стратегийн тэргүүлэх 3 чиглэлийг тодорхойлж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Үүнд:
- Дундаж давхаргад зориулсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн боловсрол олгох
- Цахим шилжилт хийж дундаж давхаргын харилцагчдад чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх.
- Банкны үйл ажиллагааг байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, зохистой засаглалыг бэхжүүлэх чиглэлд хандуулах.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Төрийн банк
Банк реформер
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
3 Сэтгэгдэл
Us****
0
0
Us****
0
0
Us****
Dans neelgemeer bn
0
0
Сэтгэгдэл үлдээх