Өнөөдөр Монголд: ААН, иргэдийн зээлийн эрэлт нэмэгдэх төлөвтэй байна

2022 он 9 сар 29 өдөр
465
0

ГОЛ ӨНЦӨГ

  • ААН, иргэдийн зээлийн эрэлт нэмэгдэх төлөвтэй байна
  • Sendly хувьцааны нэмэлт захиалга үргэлжилж байна

ААН, иргэдийн зээлийн эрэлт нэмэгдэх төлөвтэй байна

   Монгол Банкны 2022 оны 9-р сарын  “Банкны зээлийн төлөвийн түүвэр судалгаа”-ны үр дүнгээс дүгнэхэд банкнууд өнгөрсөн 3 сарын хугацаанд хүүгээ өсгөх, зээлийн хэмжээ, хугацааг бууруулах зэргээр ААН, иргэдийн зээлийн нөхцөлөө бага зэрэг чангаруулжээ. Ирэх 3 сарын хугацаанд том жижиг банкууд ААН-д олгох зээлийн нөхцөлөө бага зэрэг чангаруулсан хэвээр байх төлөвтэй байна. Үүнд зээлийн хүүгийн хэмжээг өсгөх, зээлийн хэмжээ, хугацааг бууруулах зэрэг нь голчлон нөлөөлөхөөр хүлээгдэж байна. 

   Харин ААН, иргэдийн зээлийн эрэлт банкны системд өнгөрсөн гурван сарын хугацаанд бага зэрэг нэмэгдсэн бөгөөд ийнхүү нэмэгдэхэд эргэлтийн хөрөнгө, зээлийн хүүний түвшин, санхүүжилтийн хэрэгцээ, үндсэн хөрөнгө оруулалт зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн. Ирэх гурван сарын хугацаанд ААН, иргэдийн зээлийн эрэлт нэмэгдэх хүлээлттэй байна.

Sendly хувьцааны нэмэлт захиалга үргэлжилж байна

   Монголын хөрөнгийн бирж дээр 9 сарын 26-ны өдөр Sendly хувьцааны захиалга эхэлсэн бөгөөд өнөөдөр нийт 10.1 тэрбум төгрөгийн захиалга авч төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 101.39% биелэлтэй байна. Одоо тус компанийн хувьцааны нэмэлт захиалга авч буй бөгөөд 9 сарын 30-ны өдрийн 16:00 цагт хаагдах билээ. 

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

IPO

Банк

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)