Банк реформер: Төрийн банкны онцлох 5 тоо

2022 он 9 сар 29 өдөр
766
0

  Банкны системд нөлөө бүхий таван банкнуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, засаглалыг сайжруулах, олон нийтийн болгох банкны реформын хүрээнд УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 онд баталсан. Энэхүү санхүүгийн салбарт сүүлийн 30 жилд тохиогоогүй нэг томоохон шинэчлэл, банкны реформыг “Төрийн банк” ХХК нь олон нийтэд санал болгох хувьцаагаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, эхлүүллээ.

2022 оны 9 сарын 30-аас 10 сарын 6-ны хооронд захиалга авах Төрийн Банкны онцлох 5 тоог хүргэж байна. 

№1 БАНКНЫ САЛБАРЫН 9%: 3.9 их наяд төгрөгийн активтай

“Банкны системд нөлөө бүхий банк” гэж сүүлийн 6 сарын турш банкны системийн нийт активын 5 буюу түүнээс дээш хувь эзэлж буй банкийг хэлнэ. Харин Төрийн банк нь нийт банкны салбарын 9.3%-ийг дангаар эзэлдэг (2022 оны хагас жилийн байдлаар) системийн 4 дэх том банк юм.Төрийн банк нь 2009 онд байгуулагдсан 13 жилийн туршлагатай төрийн эзэмшлийн арилжааны банк.

№2 ИРГЭДЭД СУУРИЛСАН БАНК: 2.3 сая харилцагчтай

Төрийн банкны нийт хадгаламж эзэмшигчдийн 90%, зээлдэгчдийн 80% нь иргэд байдаг. Ийнхүү банкны салбартаа хэмжээгээр 4-т ордог хэдий ч харилцагчдын тоогоороо 2-т бичигддэг. Мөн арилжааны банкнуудаас хамгийн олон буюу 144 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа хүргэдгээрээ онцлогтой.

№3 АШИГТ АЖИЛЛАГАА ӨНДӨР: Өөрийн хөрөнгийн өгөөж 20%

Төрийн банкны цэвэр ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин өсөж, 58 тэрбум төгрөгт хүрснээр өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 20% даваад байна. Ийнхүү системийн банкнууд болох Худалдаа Хөгжлийн банк, Голомт банкнуудын ашигт ажиллагаанаас өндөр гүйцэтгэлтэй байна.

№4 ХҮЧИРХЭГ ДЭД БҮТЭЦ: 495 салбартай

Төрийн банк нь нийт 4,000 гаруй ажилтантай, 347 АТМ, 5,315 КҮБ, 5,500 Посстой ба Монгол улс даяар 495 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

№5 СИСТЕМИЙН АНХНЫ НЭЭЛТТЭЙ БАНК: Хувьцааны 5%-ийг санал болгоно

Системийн банкнуудаас хамгийн эхэнд Төрийн банк IPO хийх зөвшөөрлөө авсан ба олон нийтэд хувьцааныхаа 5%-ийг санал болгож байна. Харин цаашид нэмэлтээр 15%-аа зарах төлөвлөгөөтэй байна.

Та Таван Богд Капитал ҮЦК ХХК-д арилжааны дансаа үнэгүй нээлгэж банкны IPO-ийн захиалгаа өгөх бэлтгэлээ хангаарай 

TBC compass application ашиглан данс нээх заавар

Та төрийн банкны IPO-д оролцож банкны хувьцаа эзэмшигч болохыг хүсвэл Энд дарна уу.   

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Төрийн банк

IPO

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)