АНУ-ын зах зээл: Тэрбумтан Ken Griffin хямралыг бодитой гэв

2022 он 9 сар 29 өдөр
347
0

ГОЛ ӨНЦӨГ:     

  • Ken Griffin 2023 оны төгсгөлд АНУ-ын эдийн засаг хямрах магадлалтай гэв
  • Инфляцыг бууруулахад ард иргэдийн хүлээлт чухал байдаг гэжээ

Citadel хедж сангийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, тэрбумтан Ken Griffin Холбооны Нөөцийн Санг инфляцыг бууруулахын тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэжээ. 

Тэрээр инфляцыг сэтгэл зүйн хүчин зүйлтэй холбож тайлбарлаад АНУ-ын ард иргэд инфляцын 5-аас дээш хувийн түвшнийг хэвийн зүйл гэж үзэж болохгүй гэдгийг онцолсон байна. Үүнийг тайлбарлахдаа “Та инфляцыг өндөр түвшинд байх хүлээлттэй бол энэ нь бодит байдал болж улмаар цалингийн түвшин зэрэг эдийн засгийн тоо мэдээнд нөлөөлнө. Тиймээс бид хүлээлтийг бууруулахгүй байх нь чухал гэжээ.”

АНУ-ын инфляц 8-р сард өмнөх оны мөн үеэс 8.3%-аар өсөж сүүлийн 40-н жилийн дээд түвшинд хүрээд байгаа билээ. Мөн инфляцыг бууруулахын тулд ХНС-аас 1980-оноос хойших хамгийн түрэмгий мөнгөний бодлогыг баримталж байна [Бодлогын хүүг 3-н удаа дараалан 0.75%-аар өсгөсөн]. 

Дээр дурдсан мөнгөний хатуу бодлогын улмаас АНУ-ын эдийн засаг хямрах магадлал нэмэгдээд байна. Ken Griffin хэлэхдээ “Хүн бүр эдийн засгийн хямралыг урьдчилан таамаглах дуртай байдаг. Энэ удаагийн нөхцөл байдал илүү бодитой байх боломжтой. Зөвхөн хэзээ гэдэг асуулт тавих хэрэгтэй. Бид энэхүү хямралыг 2023 оны төгсгөлд харах магадлалтай ба бид зөөлөн биш хатуу газардах гэж байна гэжээ.” 

Зах зээлийн хүнд нөхцөл байдлыг үл харгалзан Ken Griffin-ын Citadel сан сайн ажиллаж байна. Тэдний харьяаны стратегийн тэргүүлэх сан Wellington өнгөрсөн сард 3.74%-ын өсөлт үзүүлж 2022 оны гүйцэтгэлээ 25.75%-д хүргэсэн гэж эх сурвалжууд мэдээлээд байна. 

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

АНУ-ын томоохон сангийн менежерүүд, шилдэг хөрөнгө оруулагчид 2023 онд АНУ-д эдийн засгийн хямрал тохиолдох талаар ээлж дараалан үзэл бодлоо илэрхийлж байна. Энэ нь ХНС бодлогын хүүгээ өндөр хувь хэмжээгээр нэмэгдүүлж хэрэглээг бууруулснаар АНУ-ын эдийн засаг 2 улирал дараалан унаж байгаатай холбоотой юм. Цаашид тэдний мэдэгдсэн шиг 2024 он хүртэл бодлогын хүү буурахгүй бол хямрал болох магадлал маш өндөр болох юм. Хөрөнгө оруулагчид маань шинээр хувьцаа худалдан авахдаа анхаарал болгоомжтой байна уу.  

Эх сурвалж: https://www.cnbc.com/

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)