CU брэнд Circle K-н 12 салбарыг худалдан авахаар боллоо

2022 он 3 сар 14 өдөр
1673
2

ГОЛ ӨНЦӨГ: 

  • Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (МХБ: CUMN) нь Сиркл Чейн ХХК-ийн Circle K сүлжээ дэлгүүрийн 12 салбарыг худалдан авах хэлцэлд гарын үсэг зурж баталгаажууллаа.  
  • 12 дэлгүүр нь Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй бүсэд байршдаг бөгөөд CU брэнд үйлчлүүлэгчдэдээ улам ойртон, үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болголоо. 
  • 2021 онд Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК нь 15.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан ч энэ нь таамагласан дүнгээс 4.5 тэрбум төгрөгөөр бага дүн юм. 
  • Компанийн хөрөнгө өнгөрсөн оноос 2 дахин нэмэгдэж 120.3 тэрбум төгрөгт хүрсэн байна.  

Компани нь хэрэглэгчидтэй илүү ойр байршиж, илүү хялбар, ухаалаг бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зорилгынхоо хүрээнд cалбарынхаа тоог шат дараатайгаар нэмэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар CU брэндийн нийт 182 салбар конвиниенс дэлгүүрийг ажиллуулж байгаа ба 2023 он гэхэд CU брэнд 360 салбартай сүлжээ дэлгүүр болох зорилготой ажиллаж байна.  Тус хэлцэл нь компанийн хувьцааны ханшид эергээр нөлөөлөх боломжтой ба дараагийн стратегийн шийдлүүд болох хоолны үйлдвэрлэл, технологийн шийдлийн мэдээнүүд удахгүй араасаа хөрвөх биз ээ.  

 “СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС” ХК-ИЙН ТУХАЙ  

CU брэндийн мастер франчайз эрхийг эзэмшигч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК оны хамгийн анхны IPO бөгөөд тус компанийн нийт хувьцааны 16.87 хувийг олон нийтэд санал болгож, 11 сард 28.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ.  

2020 онд Сэнтрал Экспресс нь 45.3 тэрбум төгрөгийн, 2021 оны байдлаар 94.03 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. Борлуулалтын орлогын дунджаар 31.7% хувийг хоолны борлуулалт бүрдүүлж, түүний охин компани болох Премиум Дистрибьюшн нь хоол үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байна.  

Конвиниенс дэлгүүрийн салбарт 31 жилийн туршлагатай БНСУ-ын BGF retail компанийн туршлагад үндэслэсэн CU олон улсын конвиниенс сүлжээ дэлгүүрийг мастер франчайз эрхийг хүлээн авсан юм.  Үйлдвэрийн үнээр нь талх, сүү, өндөг зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн худалдаадаг төдийгүй Лояалти онооны урамшууллын системтэй CU аппликэйшнтэй. Зөвхөн CU-гээс GET Coffee, Delaffe, HeyRoo, CU Slushie зэрэг 50 орчим бүтээгдэхүүнийг авах боломжтой​. 74,000 бүтээгдэхүүний сонголт​, 10 нэрийн 80 гаруй төрлийн халуун болон хөргүүрийн шинэ хоолоор үйлчилдгээрээ бусдаас онцлог юм. 

Түлхүүр үгс:

Хувьцаа

Монголын хөрөнгийн бирж

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

Sh****u

3 жилийн өмнө

zardal nemegdeed huvitsaa unahvii dee ho

0

0

hu****

3 жилийн өмнө

burzai2 ulam usuh boltugay

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)