Азийн зах зээл: Юанийн ам.доллартой харьцах ханш суларсаар

2022 он 9 сар 28 өдөр
257
0

ГОЛ ӨНЦӨГ:     

  • БНХАУ-ын Аж үйлдвэрийн салбарын компаниудын ашиг буурч байна
  • АНУ-ын эдийн засгийн хямралын эрсдэл нэмэгдсэн нь бусад орны зах зээлд сөргөөр нөлөөлж байна

Хөрөнгө оруулагчид сүүлийн 11-н жилийн доод түвшинд хүрсэн Хонг Конгын зах зээлийн уналтыг хэт хурдан болсон гэж үзсэнээр Hang Seng индекс мягмар гарагт алдагдлаа бууруулсан байна. 

Өнгөрсөн мягмар гарагт Hang Seng индекс өдрийн 1.2%-ын уналтаас сэргэж бага зэргийн өсөлт үзүүлснээр 17,860.31 нэгжид хаагдсан байна. Hang Seng Tech индекс 0.6%-аар өссөн бол Хятадын Шанхайн нэгдсэн индекс 1.4%-аар өссөн байна. 

Haidilao 6.4%-аар өсөж 16.54 HKD-д хүрсэн бол, Orient Overseas 5.8%-аар өсөж 140.40 HKD-д хүрсэн байна. HSBC өмнөх өдрийн [7.6%] алдагдлаас бага зэрэг сэргэж 0.5%-ын өсөлт үзүүлсэн байна.

Ирэх сард болох БНХАУ-ын Коммунист намын их хурлаас өмнө сангийн менежерүүд болон брокеруудыг өөрсдийн эзэмшиж буй хувьцаануудаа хэт их зарахгүй байхыг эрх баригчдаас уриалсан байна. Энэхүү мэдээллийн гол агуулга нь намын хурлаар эдийн засгийг дэмжсэн томоохон шийдвэр гарах магадлалтай талаар зах зээлд мессеж өгч буй хэрэг гэж зарим хөрөнгө оруулагчид үзэж байна. 

Хятадын юанийн ханш сүүлийн 14-н жилийн доод түвшинд хүрээд байгаа бол [11%-аар унасан] Хонг Конгын засаг захиргаа валютын ханшийг тогтворжуулахаар үргэлжлүүлэн интервенц хийж байна. Английн Фунт стерлинг үргэлжлүүлэн унаж 1985 оноос хойших хамгийн бага түвшинд хүрээд байна. 

BCA Research-ын шинжээчид тайландаа “Ам.долларын ханшийн өсөлт Европ, Их Британи, БНХАУ-аар тархаж дэлхийн эдийн засгийн хямралд хүргэх магадлалтай байна. Ам.доллар ямар ч үед тогтвортой байдлаа хадгалах хандлагатай байдаг гэжээ.”

Их Британийн сангийн менежер Abrdn хэлэхдээ “АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлал өндөр байгаа бөгөөд бодлогын хүү үргэлжлэн өссөөр 5%-д хүрнэ гэв.”

Нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэлх Хятадын аж үйлдвэрийн томоохон 41-н салбараас 25-ынх нь ашиг буурсан байна. Үндэсний Статистикийн товчооны тайланд дурдсанаар аж үйлдвэрийн салбарын компаниудын ашиг энэ оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 2.1%-аар унаад байна [1-7-р сар хүртэлх уналт 1.1% байв]. Энэ нь “тэг ковид” бодлого үл хөдлөх хөрөнгийн хямрал эдийн засагт хүндээр тусч байгааг харуулсан үйл явдал болжээ.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

АНУ-ын эдийн засаг хямрах магадлал нэмэгдэж энэ нь бусад орны зах зээлд сөргөөр нөлөөлж байна. Тэдгээр улсуудын дотор БНХАУ-ын зах зээлийн хувьцаанууд “тэг ковид” бодлоготой холбоотойгоор илүү хувь хэмжээгээр унаад байгаа билээ. Энэхүү уналттай холбоотойгоор тус зах зээлийн хувьцаануудыг хямд дээр нь хэсэгчлэн худалдан авалт хийвэл илүү тохиромжтой байна. 

HANG SENG ИНДЕКС ДҮН:

TOP MOVERS: HONG KONG STOCK MARKET

Эх сурвалж: https://www.tradingview.com/

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үг:

Азийн зах зээл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)