Хамгийн их савлагаа үзүүлсэн хувьцаа

2022 он 3 сар 11 өдөр
2656
1

ГОЛ ӨНЦӨГ:

  • I ангилалд 21 компанийн нийт 473,079 ширхэг хувьцаа 181,453,843 төгрөгөөр, II ангилалд 10 компанийн нийт 40,403 ширхэг хувьцаа 16,685,641 төгрөгөөр, III ангилалд 14 компанийн нийт 126,015 ширхэг хувьцаа 22,678,881 төгрөгөөр арилжаалагджээ.
  • Өнөөдрийн арилжааны үр дүнд хамгийн ихээр ханш нь өссөн 3 хувьцаа нь Сүү ХК, МИК Холдинг болон Бодь Даатгал гэсэн компаниуд байсан ба өсөлт нь 2.43%-аас 5.24%-ийн хооронд хэлбэлзсэн үзүүлэлттэй байна.
  • Говь ХК, Түмэн Шувуут ХК ба Ард санхүүгийн нэгдэл ХК нь хамгийн их ханшийн бууралт үзүүлсэн ба бууралт нь 2.53%-аас 4.14%-ийн хооронд хэлбэлзсэн юм.
  • Хамгийн идэвхтэй арилжаалагдсан хувьцаа нь Мандал Даатгал, Сэнтрал Экспресс, АПУ, Түмэн Шувуут болон Говь хувьцаат компаниуд байлаа.
  • 2022 оны 3-р сарын 10-ны байдлаар АПУ ХК багцын арилжаа хийсэн бөгөөд 161,3 мянган хувьцаа арилжаалсан ба нийт үнийн дүн нь  250,001,050 төгрөг билээ.

Хамгийн идэвхтэй арилжаалагдсан хувьцааг ажиглавал Мандал Даатгал, АПУ болон Түмэн Шувуут ногдол ашиг тараахаа олон нийтэд зарласан тул хөрөнгө оруулагчид маань ашгаа хүртэх гэж шуурч байгаа бололтой.

Өмнө нь мэдээлэлж байснаар Сэнтрал Экспресс Си Ви Эс (CU) борлуулалтын орлого 2018 оноос хойш тасралтгүй өсөж ирсэн бөгөөд, 2021 оны борлуулалтын орлого 94.03 тэрбум төгрөгт хүрсэн нь IPO гаргах үеийн төлөвлөгөөг 6.3% хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлт байна. 2021 оны гүйцэтгэл нь цаашдын хувьцааны өсөлтийг таамаглах нэгэн үзүүлэлт гэж үзэж байгаа билээ.

 

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж 

 

Түлхүүр үгс:

Хувьцаа

Хөрөнгийн бирж

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

hu****

2 жилийн өмнө

Zochin 2023-07-20 16:50 ajnai, dagvadorj, uzliikhisig geh met hulgaichdiin huvitsaaa avah sahialgiin geree huuramch shuu! huvitsaagaa aldsan irged hergees zahialgiin gereeg avch heden ond hiigdsen geh met shuhiiin shinjilgee hiilgeh heregtei! tsetsii, gd toirson heden sumdiig broker notariattai niilj tsulmusun

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)