Азийн зах зээл: Hang Seng индекс унаж 2011 оны ханшийн бүс дээр ирлээ

2022 он 9 сар 23 өдөр
192
0

ГОЛ ӨНЦӨГ:     

  • Хонг Конгын хөрөнгийн захын жишиг индекс Hang Seng 2011 оноос хойших хамгийн бага түвшинд арилжаалагдаж байна
  • АНУ-ын ХНС-ын бодлогын хүүгийн өсөлт цаашид үргэлжлэх тухай Jerom Powell-ийн мэдэгдэл бусад орны зах зээлүүдэд хүндээр тусч байна

Пүрэв гарагт Хонг Конгын хөрөнгийн бирж хаагдах үеэр Hang Seng индекс 1.6%-аар унаж 18,147.95 нэгжид хүрэв. Энэ нь тус индексийн хувьд 2011 оны 12-р сараас хойших хамгийн бага түвшин юм. Hang Seng Tech индекс 1.7%-аар унасан  бол Хятадын Шанхайн нэгдсэн индекс 0.3%-аар унасан байна. 

Hang Seng индексийн 73-н гишүүний 62 нь өнгөрсөн пүрэв гарагт уналттай арилжаалагджээ. Alibaba Group Holdings 2.6%-аар унаж 80.85 HKD болсон нь 3-р сарын дунд үеэс хойших хамгийн доод түвшин болов. Tencent Holdings 1%-аар унаж 283 HKD болсноор сүүлийн 4 жилийн доод ханш дээр иржээ. 

Хонг Конгын мөнгөний бодлогын хороо суурь хүүгээ 75-н нэгжээр нэмэгдүүлж 3.5%-д хүргэсэн нь АНУ-ын ХНС бодлогын хүүгээ өсгөсөнтэй адил үзүүлэлт болсон юм. Мөн одоогийн хүүгийн түвшин 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойших бодлогын хүүгийн хамгийн өндөр түвшин юм. 

АНУ-ын ХНС лхагва гарагт бодлогын хүүгээ 0.75%-аар нэмэгдүүлж 3%-3.25%-ын түвшинд хүргэсэн байна. Мөн цаашид бодлогын хүү өсөж эдийн засаг хямрах магадлалтайг ХНС-ын дарга Jerom Powell анхааруулсан байна. ХНС-ын гишүүдийн үзэж буйгаар инфляц зорилтод 2%-д хүрэх хүртэл мөнгөний хатуу бодлогын арга хэрэгслээ зогсоох бодолгүй байна гэжээ. Дээр нь бодлогын хүү 2024 он хүртэл эргэж буурах магадлал багатай байна. Энэ бол АНУ-ын зах зээл үргэлжлүүлэн унахын дохио юм.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

Хонг Конгын хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд унаж 2011 оноос хойших хамгийн бага түвшинд ирсэн байна. Энэ нь АНУ болон дэлхийн бусад орнуудын зах зээлийн уналттай холбоотой бол БНХАУ-д цар тахлаас үүдэлтэй “тэг ковид” бодлого үргэлжилж эдийн засаг уналттай хэвээр байна. Нөгөө талаар энэхүү уналттай цаг үе нь хөрөнгө оруулагчдын хувьд сайн хувьцааг хямд авах томоохон боломж юм. 

HANG SENG ИНДЕКС ДҮН:

TOP MOVERS: HONG KONG STOCK MARKET

Эх сурвалж: https://www.tradingview.com/

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)