Азийн зах зээл: Хөрөнгийн зах зээл ба мөнгөний урсгал
ГОЛ ӨНЦӨГ:
- Даваа гарагт “Hang Seng” индекс 0.6% уналттай нээгдлээ.
- Юанийн ханш үргэлжлүүлэн унах магадлалтай.
Даваа гарагийн 10:40 цагт Хонг Конгийн хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс 0.6% унаж 18,082 нэгжид хүрлээ. “Hang Seng Tech” индекс 1.04% унасан бол “Шанхайн” нэгдсэн индекс 0.13% өссөн байна.
Хонг Конгийн хөрөнгийн зах зээл
Онцлох хөдөлгөөн: Alibaba Group Holdings /9988.HK/ 1.1% унаж 85.3 HKD, Ping An /2318.HK/ 1.6% унаж 46.65 HKD, Meituan /3690.HK/ 1.4% унаж 122.5 HKD хүрсэн.

Өнөөдрийн статистик
Лхагва гарагт Хятадын Төв банк зээлийн жишиг хүүгийн хэмжээг тогтооно. Шинжээчдийн таамаглалаар жишиг хүү өмнөх сарын түвшинд хэвээр хадгалагдах магадлалтай.
Investing.com
Юанийн ханш суларсаар
Ам.доллартой харьцах юанийн ханш 7.2880 нэгжид хүрч сүүлийн 16-н жилийн хамгийн бага түвшинд хүрлээ. “Goldman Sachs” болон “Bank of America” Хятадын Төв банк зээлийн хүүг цаашид бууруулах магадлалтай гэж үзэж байна. Харин АНУ-ын ХНС бодлогын хүүг нэмэгдүүлэлгүй хэвээр үлдээх хүлээлттэй байгаа аж. Эндээс юанийн ханш ам.долларын эсрэг цаашид үргэлжлүүлэн сулрах магадлалтай байна.
Хөрөнгө оруулалтын сангууд
Гадны сангууд 2.1 тэрбум ам.долларын үнэлгээтэй хятад хувьцаануудыг өнгөрсөн долоо хоногт зарав. Ингэснээр сүүлийн зургаан долоо хоногт нийт 15-н тэрбум ам.долларын үнэлгээтэй хувьцааг зараад байна. Мөн тэдгээр хөрөнгө оруулагчид наймдугаар сард 42 тэрбум ам.долларын Хятад хувьцааг зарсан нь долоодугаар сарынхаас 16-н тэрбум ам.доллароор давж 2016 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ (Goldman Sachs).
Шинжээчийн дүгнэлт
Энэ сард Хонг Конгийн хөрөнгийн зах зээлийн Hang Seng индекс 1.1%-ийн уналттай байна. Цаашид тус уналтыг зогсоох бодлогын дэмжлэг шаардлагатай. Мөн гадны хөрөнгө оруулагчид мөнгөө идэвхтэйгээр гаргаж буй нь урт хугацааны хөрөнгө оруулагчдад боломж олгов. Тус боломжийг ашиглаж сайн компанийн хямд хувьцааг авах нь зүйтэй юм.
Эх сурвалж: http://www.aastocks.com/en/default.aspx

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
Түлхүүр үг:
Таван Богд Капитал
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.