Өнөөдөр Монголд. “Төрийн банк” -ны IPO хийх зөвшөөрлийг олгожээ

2022 он 9 сар 22 өдөр
440
1

ГОЛ ӨНЦӨГ

  • “Төрийн банк” ХХК нь олон нийтэд санал болгон гаргах хувьцаагаа бүртгүүллээ
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр гурван компани бүртгэлээ

“Төрийн банк” ХХК нь олон нийтэд санал болгон гаргах хувьцаагаа бүртгүүллээ

   Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 16 дугаар хуралдаан өчигдөр зохион байгуулагдаж “Төрийн банк” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Банкны системд нөлөө бүхий таван банкнуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, засаглалыг сайжруулах, олон нийтийн болгох банкны реформын хүрээнд УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 онд баталсан. Энэхүү санхүүгийн салбарт сүүлийн 30 жилд тохиогоогүй нэг томоохон шинэчлэл, банкны реформыг “Төрийн банк” ХХК нь олон нийтэд санал болгох хувьцаагаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, эхлүүллээ.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр гурван компани бүртгэлээ

   Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үйл ажиллагаа 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр хүртэл үргэлжлэх билээ. Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 16 дугаар хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”-д заасан нөхцөл шаардлагыг хангасан эхний гурван компани болох “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК, “Койн Хаб” ХХК, “Ай Дакс” ХХК-уудыг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхээр шийдвэрлэлээ.

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Банк Реформер

Виртуал Хөрөнгө

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

88****89

8 өдрийн өмнө

Сайн байна уу? Банкуудын IPO талаар зөвлөгөө, мэдээлэл авч болох уу?

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)