Өнөөдөр Биржид. АПУ ХК-ийн бүтээгдэхүүнүүд “Gold winning awards” шагнал хүртлээ

2022 он 9 сар 21 өдөр
596
0

   2022 оны 9 сарын 21-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 145 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1,042 мянган ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 хувьцаат компанийн ханш өсөж 14 хувьцаат компанийн ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байсан. 

   Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Булигаар ХК, Силикат ХК, Женко тур бюро ХК, Түмэн шувуут ХК, Улсын их дэлгүүр ХК компаниуд байсан ба өсөлт нь 3.9%-аас 13.0%-ийн хооронд хэлбэлзсэн байна. 

   Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Талх чихэр ХК, Инвескор ББСБ ХК, Таван толгой ХК, Монгол керамик ХК болон Айтүүлс ХК компаниуд байсан ба бууралт нь -3.0%-аас -15.0%-ийн хооронд хэлбэлзсэн байна.

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу. 

ӨНӨӨДӨР ОНЦЛОХ ХУВЬЦАА: АПУ ХК

   АПУ ХК нь 1924 онд Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурь болж байгуулагдсан, нэгэн зууны турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй салбартаа манлайлагч компани билээ. Одоо тус компани нь 2000 гаруй ажилтантайгаар архи, шар айраг, спирт, ундаа, ус, жүүс, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд БНХАУ, ОХУ, БНСУ-ийн салбарт үйл ажиллагаагаа амжилттай тэлсээр байна. 

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

   АПУ ХК 2022 оны хагас жилийн тайлангаа олон нийтэд зарласан бөгөөд санхүүгийн үзүүлэлтүүд нь дээрх байдалтай байна. Цар тахал, Украйны дайн болон хил, гаалийн тодорхойгүй байдал нь үйлдвэрлэлийн түүхий эд материалын хомсдол, үнийн өсөлт, тээвэрлэлтийн саад бэрхшээл зэрэг цөөнгүй хүндрэл бэрхшээл болсон хэдий ч компанийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар, цэвэр ашиг 1 хувиар тус тус өсжээ. Хөрөнгө оруулагчдын анхаарвал зохих гол үзүүлэлтүүдийн нэг болох эздийн өмчийн өгөөж 27.1%-с 30.7% болж, үнэ ашгийн харьцаа 6.5x-с өсөж 9.2х болсон нь хувьцааг үнэлгээний хувьд өсөж байгааг илтгэсэн эерэг дүр зурагтай байна.

ТЕХНИК ШИНЖИЛГЭЭ

   АПУ ХК-ийн хувьцааны ханш ₮1,180-1,500 хооронд тогтворжоод байгаа бөгөөд сүүлийн 1 сарын хугацаанд ₮1,500 орчимд байрлах тогтворжилтын оройн бүсээс эсэргүүцэл авч уналт үзүүлээд байна

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ       

   АПУ ХК-ийн 20220 оны 9 сарын 21-ны ханш 1330 төгрөгөөс 1320 төгрөг болж 0.7%-аар буурсан бөгөөд нийт арилжааны дүнгээр тэргүүлсэн буюу 44.0 сая хүрсэн байна. 2021 онд АПУ ХК-ийн үнэлгээ МХБ-д бүртгэлтэй компаниудаас хамгийн анхлан нэг их наяд төгрөгийн үнэлгээтэй хувьцаат компани болсон бөгөөд ногдол ашиг олголтоороо ч тэргүүлж буй. Мөн хүнсний бүтээгдэхүүний олон улсын чанар, стандартыг тодорхойлогч “Monde Selection” хүрээлэнгээс “Gold winning awards” шагнал хүртэж, Европын хэрэглэгчдийн чанарын гол шалгуураа болгон хэмждэг хүрээлэнгийн тэмдгийг байрлуулах эрхтэй болсон эерэг мэдээлэлтэй байна.

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

АПУ ХК

Арилжаа

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)