Өнөөдөр Монголд. АХБ Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө буурууллаа

2022 он 9 сар 21 өдөр
79
0

ГОЛ ӨНЦӨГ

Азийн Хөгжлийн банк Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө буурууллаа

  • “Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ
  • Бизнес эрхлэгчдийн 79 хувь нь үйл ажиллагаа тогтвортйо явуулж байна

Азийн Хөгжлийн банк Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө буурууллаа

   Азийн хөгжлийн банк Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн 2022 оны өсөлтийн төсөөллөө 5.2 хувиас 4.3 хувь болгон буурууллаа. Түүнчлэн ирэх оны өсөлтийн төсөөллөө 5.3 хувиас 4.9 хувь болгожээ.

Азийн хөгжлийн банк БНХАУ-ын COVID-19-ийг үл тэвчих бодлого, Украины дайн, Төв банкнууд мөнгөний бодлогоо чангаруулж байгаа зэрэг нь өсөлтийн төсөөллийг бууруулахад голлон нөлөөлсөн ба Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг сэргэж буй ч эрсдэл өндөр хэвээр байгааг  тайландаа тодотгожээ

   Холбооны Нөөцийн банк, Европын Төв банк бодлогын хүүгээ улам өсгөвөл дэлхий даяар эрэлт саарч, санхүүгийн тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй. Тиймээс Азийн хөгжиж буй орнууд эдийн засгийн өсөлтийг удаашруулалгүйгээр инфляцыг тогтворжуулах  арга хэмжээ авах хэрэгтэй байгаа аж.

 “Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ

   "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг нь маргааш буюу есдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийж, есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

Үзэсгэлэн яармагт дотоодын 30 гаруй компани оролцоно. Тус үзэсгэлэн худалдаа нь 47 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн худалдааны үеэр тусгайлан зассан уулзалтын цэгт Монгол Улсыг зорин ирж буй гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгож байгаа.

Бизнес эрхлэгчдийн 79 хувь нь үйл ажиллагаа тогтвортой явуулж байна

   МҮХАҮТ-ын зохион байгуулсан судалгааны үр дүнд нийт аж ахуйн нэгжийн 86 хувийн үйл ажиллагаа цар тахлын хүндрэлийн дараагаас тодорхой нэг түвшинд сэргэжээ. Гэхдээ тээвэр, худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, барилга, мэдээллийн технологийн салбарт сэргэж чадахгүй, үйл ажиллагаа зогссон ААН-ийн тоо илүү олон байна. Судалгааны дүгнэлтээс харвал бизнес эрхлэгчдийн 79 хувь нь үйл ажиллагаа тогтвортой ажиллаж байгаа бол 21 хувь нь ажиллаж чадахгүй байна. Бүрэн хүчин чадлынхаа дунджаар 47.5 хувийг ашиглаж байна. 

   Мөн бизнес эрхлэгчдийн 71 хувь нь мөнгөн гүйлгээгээ сайжруулах зорилгоор зээл авахаар аль нэг банк санхүүгийн байгууллага, хувь хүнд хандсан Хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй болохоор дөнгөж 27 хувь нь зээл авч чаджээ. 

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Эдийн засгийн өсөлт

Бизнес

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)