Азийн зах зээл: Орос Украйны дайн дэлхийн эдийн засагт хүндээр тусч байна

2022 он 3 сар 9 өдөр
571
0

Орос-Украйны дайн дэлхийн эдийн засгийг уналтад оруулах вий гэсэн болгоомжлолын улмаас Хонг Конгын хувьцааны үнэ сүүлийн таван жилийн доод цэгээсээ унасан байна. 

Тус уналтыг технологийн компаниудын индекс -3.2%-ар тэргүүлсэн бол Хятадын хууль тогтоох хурлын төлөөлөгчид тоглоом хөгжүүлэгчдийг хязгаарлах санал гаргасны дараа Tencent (0700.HK) -1.2%-ар NetEase (9999.HK) -2.3%-ар тус тус унажээ.

Мягмар гарагт Хонг Конгын хөрөнгийн бирж хаагдах үеэр Hang Seng индекс -1.4%-ар буюу  -316.52 нэгжээр унаж 20,765.87 нэгжид хүрсэн байна. Уг индекс нь даваа гарагт -3.9%-ар буурч 2016 оны 7 сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрээд байсан юм. 

Hang Seng индекс дүн: 1990 оноос хойш Хонг Конгын хөрөнгийн биржийн томоохон үйл явдлууд тус индексэд хэрхэн нөлөөлснийг дээрх зургаас харах боломжтой юм. 

Өнөөдрийн онцлох үзүүлэлт: 

  • Өнөөдөр өглөө манай цагаар 01:30-д БНХАУ-ын өнгөрсөн хоёрдугаар сарын инфляцын дүн мэдээ гарсан байна. Тодруулбал 2-р сарын инфляцын өсөлт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад +0.9%-ар өсжээ. 
  • Үүнд хүнсний бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, дэлхийн эрчим хүчний үнэ өссөн зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн байна.

Хамгийн өсөлттэй хувьцаа Hang Seng: 

Хамгийн уналттай хувьцаа Hang Seng: 

Эх сурвалж: https://www.tradingview.com/

Түлхүүр үгс:

Орос

Украйн

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)