Мөнгөө яах вэ? #8: Хувьцааны хуримтлалын гурван дүрэм

2022 он 9 сар 21 өдөр
392
0

  Мөнгөө яах вэ? Нэвтрүүлгийн 8 дах дугаараар хувьцааны хуримтлалын 3 дүрмийн талаар дэлгэрэнгүй ярьсан бөгөөд тоймлон хүргэж байна

Дүрэм #1: Эрт эхэл - Их мөнгөтэй болсныхоо дараа хөрөнгө оруулалт хийнэ гэж бүү эндүүрээрэй. Яагаад гэвэл мөнгөнөөс илүү чухал зүйл бол цаг хугацаа юм. Учир нь цаг хугацаа хэзээ ч зогсдоггүйг та бид сайн мэднэ. Цаг хугацаа зогсохгүй бас буцаж эрэгддэггүй учраас алдсан боломжоо эргүүлэн ашиглана гэж байдаггүй. Иймээс сайн хувьцааг бага ханш дээр багаар ч хамаагүй ав. Битгий хойш нь тавь. Таны хамгийн том дайсан бол ханш биш, харин цаг хугацаа. Харин та багаар ч хамаагүй эхэлчихсэн байхад ханш хэрхэн хөдөлж буйг тогтмол хараад эхэлнэ. Ханш хэрхэн хөдөлж буйг харж байгаа бол хэзээ мөнгөө нэмж хийх вэ?, хэзээ мөнгөө багасгах вэ? юуг хамгийн түрүүнд авах вэ? юуг нь сүүлд нь авах вэ? зэргээ тухай бүрд нь цаг алдалгүй шийдвэрлэх нөхцөл бүрддэг. Та зах зээлтэй хөл нийлүүлэн алхаж, хоцрохгүй хамтдаа боломжоо бодит болгож чадна.

Дүрэм #2: Урт хугацаанд хадгал - Сайн хувьцаа урт хугацаандаа маш өндөр ашиг өгдөг. Богино хугацааны багахан өсөлтөнд хууртаж болохгүй. Бас уналтад хууртаж болохгүй. Зах зээлд уналт өсөлт ээлжилдэг. Яг л хүний амьдрал шиг. Бидний амьдрал үргэлж аз жаргалтай байдаггүй. Бас үргэлж зовлонтой байдаггүй. Нэрт яруу найрагч Р.Чойном “хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон ч бас амттай” гэж шүлэглэсэн нь бий. Бас Монголын ард түмний хэлц үгэнд “Эр хүн туг ч барина. Тугал ч хариулна” гэх үг бий. Энэ нь хөрөнгийн зах зээлд ч адил. Ханш өснө бас унана. Харин сайн хувьцаа бол унасан ч өмнө ёроолоосоо доош ордоггүй. Харин өсөөд эхэлбэл өмнөх оргилоосоо давж өсөх нь олонтаа. Энэ бүхнийг амжилттай даван туулах гол арга бол урт хугацаанд хөрөнгө оруулах юм. Тэсвэр тэвчээртэй байж, сэтгэл хөдлөлдөө бүү авт.

Дүрэм #3: Тогтмол ав - Сар бүр тогтмол дүнгээр ав. Их бага нь хамаагүй. Тогтмол байх нь чухал. Сайн хувьцаа мөн гэдэгтээ итгэлтэй байгаа бол ханш унах үед нэмж ав. Учир нь ирээдүйд ханш өсөх  хувьцаа мөн л бол танд одоо хямдхан хөрөнгө оруулах боломж нээгдэж байна гэсэн үг шүү дээ. Үүний тулд сайн мэдээлэлтэй, судалгаатай байх ёстой. Эсрэгээр муу хувьцаа аваад байвал бүр шаварт сууж, алдагдалд орно гэдгийг мартаж болохгүй. Сайн хувьцааг ханш унаж байхад авсаар байвал таны ханш дундажлагдан буурна. Эцэст нь ханш ёроолдоо хүрээд багахаан өсөхөд таны хөрөнгө оруулалт ашигруугаа хурдан ордог байна. Иймээс сар бүр тогтмол дүнгээр тасралтгүй ав. Сард хоёр удаа авбал бүр сайн.

Та хувьцааны хуримтлалын талаар мэдээлэл авах бол доорх линкээр орно уу? 

ХУВЬЦААНЫ ХУРИМТЛАЛ (tavanbogdcapital.com) 

Түлхүүр үгс:

хувьцааны хуримтлал

Мөнгөө яах вэ

Таван богд капитал

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)