АНУ-ын зах зээл: NASDAQ индекс дөрвөн өдөр дараалан уналт үзүүллээ
ГОЛ ӨНЦӨГ:
- Өнгөрсөн долоо хоногт 216’000 иргэн ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргасан байна
- Технологийн салбарын NASDAQ индекс сүүлийн дөрвөн өдрийн туршид дараалан уналт үзүүллээ
- Эдийн засгийн статистик үзүүлэлтүүд сайн гарч байгаа нь хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна
Өнгөрсөн Пүрэв гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.2%-ар буюу 58 нэгжээр өслөө. Технологийн салбарын NASDAQ индекс 0.9%-ар, S&P500 индекс 0.3%-ар тус тус буурсан байна.
ӨНӨӨДРИЙН СТАТИСТИК:
Өнгөрсөн Пүрэв гаригт долоо хоног бүр гардаг АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж авахаар өргөдөл гаргасан иргэдийн тоон мэдээлэл танилцуулагдлаа. Тодруулбал өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд хэдэн иргэд ажлаасаа гарч, тэтгэмж авах хүсэлтээ өгснийг харуулах бөгөөд эдийн засагчид 234’000 иргэн өргөдөл гаргасан гэсэн хүлээлттэй байсан. Гэвч бодит байдал дээр 216’000 иргэд өргөдөл гаргасан бөгөөд хөдөлмөрийн зах зээл эдийн засагчдын хүлээлтээс харьцангуй хүчтэй байгааг харууллаа.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
- Хөдөлмөрийн зах зээлийн хувьд хүчтэй байгаагаа дахин харууллаа.
- Сүүлийн үеийн эдийн засгийн статистик мэдээллүүд болон OPEC-ийн мэдэгдэл нь хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлж байна.
- Учир нь нийт АНУ-ын эдийн засгийн гуравны хоёроос илүү хувийг бүрдүүлдэг үйлчилгээний салбарын PMI үзүүлэлт хүлээлтээс өндөр гарч, сүүлийн зургаан сарын дээд түвшинд хүрсэн.
Мөн түүхий нефтийн үнэ энэ онд хамгийн дээд түвшиндээ хүрч байгаа нь эрчим хүчний зардал болон инфляцад сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
АНУ-ын зах зээл
Долларын хөрөнгө оруулалт
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.