АНУ-ын зах зээл: Goldman Sach АНУ-ын эдийн засгийн хямралын талаар юу гэв?

2023 он 9 сар 7 өдөр
441
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Наймдугаар сарын үйлчилгээний салбарын PMI үзүүлэлт хүлээлтээс давлаа
  • Үүнтэй холбоотойгоор хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд уналт үзүүллээ
  • Goldman Sachs-аас АНУ-ын эдийн засаг хямралд өртөх магадлалыг буурууллаа

Өнгөрсөн Лхагва гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.6%-ар буюу 197 нэгжээр уналаа. Технологийн салбарын NASDAQ индекс 1.1%-ар, S&P500 индекс 0.7%-ар тус тус бууран байна.

ӨНӨӨДРИЙН СТАТИСТИК: 

Өнгөрсөн Лхагва гаригт АНУ-ын үйлчилгээний салбарын худалдан авалтын тайлан /Non-Manufacturing PMI/ зарлагдлаа. Тодруулбал эдийн засагчид тус үзүүлэлт 52.5 гарах буюу өмнөх сарын 52.7 үзүүлэлтээс буурна хэмээн таамаглаж байсан. Гэвч бодит байдал дээр 54.5 буюу эсрэгээрээ өсөлттэй гарснаар эдийн засагчдын хүлээлтийг давсан байна. Энэхүү үзүүлэлт нь өсөлттэй гарсан нь эдийн засаг тэр дундаа үйлчилгээний салбар наймдугаар сард хумигдаагүй харин тэлж байгааг харууллаа.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/

ОНЦЛОХ МЭДЭЭ:

  • АНУ-ын томоохон хөрөнгө оруулалтын банк болон Goldman Sachs [NYSE:GS] АНУ-ын сүүлийн үеийн эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой буюу хямралд өртөх хямралд өртөх эрсдэл багатай байгааг дурдсан байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын эдийн засаг дараагийн 12 сарын хугацаанд хямралд орох магадлалыг 15% болгож бууруулсан байна.
  • OPEC-оос өөрсдийн газрын тосны нийлүүлэлтээ бууруулснаа зарласантай холбоотойгоор 1 баррель газрын тосны үнэ 90.04 ам.долларт хүрлээ. Энэхүү өсөлт нь сүүлийн 10 сарын хугацаан дах хамгийн дээд ханш болж байна.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

  1. Үйлчилгээний салбарын PMI үзүүлэлт өндөр гарснаар хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өндөр хувь хэмжээгээр уналт үзүүллээ.
  2. PMI үзүүлэлтийн хувьд 50-ас дээш гарсан тохиолдолд тухайн салбар тэлж байгааг илтгэдэг.
  3. Үйлчилгээний салбарын PMI үзүүлэлт 54.5 гарсан нь наймдугаар сард инфляц нэмэгдсэн байх магадлалыг өсгөж байна. Иймд Холбооны Нөөцийн Сангийн дараагийн хурлаар бодлогын хүүг өсгөх магадлал 90%-аас 93% болж өслөө.
  4. Газрын тосны үнэ нэмэгдэж байгаа нь түлшний зардлыг өсгөх цаашлаад инфляцыг нэмэгдүүлэхэд хүргэх боломжтой.

ЭХ СУРВАЛЖ:

www.cnbc.com

www.investing.com

www.tradingview.com

www.amp.cnn.com

www.finance.yahoo.com

www.dailyfx.com

www.cmegroup.com

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

АНУ-ын эдийн засаг

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)