Азийн зах зээл: БНХАУ-н зах зээл анхаарлын төвд байна
ГОЛ ӨНЦӨГ:
- БНХАУ-ын Коммунист намын суртал ухуулгын газраас хөрөнгийн зах зээлийг богино бус урт хугацаагаар нь харахыг уриаллаа
- Хятадын Үнэт цаасны өдөр тутмын сонинд бичсэнээр хөрөнгийн зах зээлд эергээр нөлөөлөх олон шинж тэмдэг илэрч байгааг онцолжээ
БНХАУ-ын төрийн суртал ухуулгын газраас хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх үйл ажиллагааг дахин явуулж, хөрөнгийн зах зээлийн урт хугацааны өсөлтийг барьж авахыг уриаллаа.
Хятадын Үнэт цаасны өдөр тутмын сонинд бичсэнээр хөрөнгийн зах зээлд эергээр нөлөөлөх олон шинж тэмдэг илэрч байгаа тул хөрөнгө оруулагчдыг гутранги үзлээ орхих нь зүйтэй гэжээ. Мөн Коммунист намын суртал ухуулгын хэлтсийн хяналтад байдаг тус сонинд дурдсанаар “Туршлагатай хөрөнгө оруулагчдын хувьд богино хугацааны уналт бус урт хугацааны өгөөж чухал байдаг. Одоогийн байдлаар Хятадын эдийн засаг сэргэх дүр зураг ажиглагдаж байгаа бөгөөд үүнийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглах ёстой гэсэн байна.”
Энэ долоо хоногт АНУ-ын Холбооны Нөөцийн Сангаас бодлогын хүүгээ нэмэгдүүлэх мэдээ гарвал дэлхийн бусад орнуудын хөрөнгийн зах зээлүүд унах магадлалтай юм. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор дээр дурдсан нийтлэл гарсан байна. ХНС-ын хурлын мэдээ манай цагаар лхагва гарагийн шөнийн 2.00 цагт гарах юм.
Хятадын CSI 300 индекс өнгөрсөн мягмар гарагт 0.1%-аар өсөж дөрвөн өдөр дараалсан уналтаа зогсоосон байна. Мөн одоогийн арилжаалагдаж буй түвшин нь 7/4-ны өдрийн оройн цэгээс 13%-аар уналттай байгаа аж.
Securities Daily сэтгүүлд нийтэлснээр 8-р сард Хятадын эдийн засаг хурдацтай сэргэж, 102 компани хувьцаагаа зах зээлээс эргүүлэн худалдан авах төлөвлөгөөгөө зарласан байна. Энэ нь 9.9 их наяд ам.долларын үнэлгээтэй Хятадын хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлж байгааг онцолсон байна.
Goldman Sachs ням гарагт хийсэн тайландаа 400 тэрбум юань буюу 57-н тэрбум ам.долларын сул хөрөнгөтэй Хятадын төрийн дэмжлэгтэй сангууд ирэх сард болох Коммунист намын 20-р их хурал болох гэж байгаатай холбоотой юаниар арилжаалагддаг хувьцаанд хөндлөнгөөс оролцож магадгүй гэж мэдэгдсэн байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
Хятадын эдийн засаг хамгийн хурдан хөгжиж буй эдийн засаг. Гэтэл хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд нь хөгжингүй орнуудын зах зээлийн сүүлээсээ 2-д буюу Бразилын хөрөнгийн захын дараа орох хамгийн бага P/E үзүүлэлттэй байна. Тэгэхээр өнөөдөр хямд байгаа хувьцаануудыг бага багаар цуглуулж ирээдүйд эдийн засаг сэргэж хөрөнгийн зах зээл өсөхөд зарах нь чухал юм. Энэ нь хямд аваад үнэтэй зарах хөрөнгө оруулалтын суурь зарчмуудын нэг билээ.
HANG SENG ИНДЕКС ДҮН:
TOP MOVERS: HONG KONG STOCK MARKET
Эх сурвалж: https://www.tradingview.com/
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үг:
Азийн зах зээл
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.