Азийн зах зээл: Экспорт, импортын тайлан мэдээ гарна
ГОЛ ӨНЦӨГ:
- Пүрэв гарагт “Hang Seng” индекс 0.53% уналттай нээгдлээ.
- Хонг Конгийн хөрөнгийн зах зээлийн компаниудын ашиг орлого буурах магадлалтай.
Пүрэв гарагийн 10:00 цагт Хонг Конгийн хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс 0.53% унаж 18,306 нэгжид хүрлээ. “Hang Seng Tech” индекс 1.04% унасан бол “Шанхайн” нэгдсэн индекс 0.40% унасан байна.
Хонг Конгийн хөрөнгийн зах зээл
Онцлох хөдөлгөөн: Alibaba Group Holdings /9988.HK/ 0.16% өсөж 92.4 HKD, Tencent /0700.HK/ 1.0% унаж 324.2 HKD, Meituan /3690.HK/ 1.4% унаж 126.5 HKD хүрсэн.
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/07-09-2023/image.png)
Өнөөдрийн статистик
Өнгөрсөн наймдугаар сарын экспорт, импортын мэдээ 11:00 цагаас гарна. Экспортын хувьд 3-н сар дараалан буураад буй бөгөөд шинжээчид жилийн өмнөх мөн үеэс 9.8%-аар буурна гэж таамаглажээ.
Эх сурвалж: Investing.com
Үл хөдлөх
БНХАУ-ын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр илүү олон хотуудад борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд орон сууц худалдан авах хязгаарлалтыг хасах хэрэгтэй гэх санал давамгайлав. Улмаар үл хөдлөхийн компаниуд өндөр хувь хэмжээгээр өссөн.
Компанийн ашиг, орлого
“Bank Of America” Хонг Конгийн хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниудын 76% нь ирэх улиралд ашиг орлого буурах магадлалтай гэж мэдэгдэв. Энэ нь макро орчны тодорхой бус байдалтай холбоотой аж.
Шинжээчийн дүгнэлт
Хонг Конгийн хөрөнгийн зах зээлийн сүүлийн өдрүүдийн уналт компаниудын орлого ашигтай холбоотой. Тайлан гарсан компаниуд ирэх улиралд ашиг, орлого буурах магадлалтай гэж тайлангийн хурал дээр мэдэгдсэн. Мөн Японы “Nomura” зэрэг банкууд Хонг Конгийн хөрөнгийн зах зээлийн зорилтод өгөөжийг бууруулсан. Цаашид “Hang Seng” тогтворжилтод арилжаалагдах магадлалтай байна.
Эх сурвалж: http://www.aastocks.com/en/default.aspx
![](https://trader.tavanbogdcapital.com/uploads/news/04-09-2023/$Huwitsaa.png)
Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
Түлхүүр үг:
Таван Богд Капитал
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.