Азийн зах зээл: Хөрөнгийн зах зээлд эерэг уур амьсгал бүрдэв
ГОЛ ӨНЦӨГ:
- Даваа гарагт “Hang Seng” индекс 1.3% өсөлттэй нээгдлээ.
- БНХАУ-ын банкны сектор үл хөдлөхийн салбарт илүү их зээл олгоно.
Даваа гарагийн 10:00 цагт Хонг Конгийн хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс 1.3% өсөж 18,574 нэгжид хүрлээ. “Hang Seng Tech” индекс 1.8% өссөн бол “Шанхайн” нэгдсэн индекс 0.34% өссөн байна.
Хонг Конгийн хөрөнгийн зах зээл
Онцлох хөдөлгөөн: Alibaba Group Holdings /9988.HK/ 2.8% өсөж 92.8 HKD, Tencent /0700.HK/ 2% өсөж 331.4 HKD, Meituan /3690.HK/ 2.8% өсөж 132.1 HKD хүрсэн.
Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
Үл хөдлөх
БНХАУ анх удаа орон сууц худалдан авч буй иргэдэд урьдчилгаа 20%, хоёр дахь удаа орон сууц худалдан авч буй иргэдэд урьдчилгаа 30% байх хөнгөлөлтийг олгов. Мөн орон сууцны урт хугацаат зээлийн хүүг бууруулах талаар банкууд болон зээлдэгчид тохиролцохоор боллоо. Тус хоёр арга хэмжээ 9/25-наас хэрэгжинэ.
Төв банк
Хятадын Төв банк гадаад валютын заавал байлгах нөөцийн хэмжээг 9/15-наас эхлэн 6%-аас 4% болгон бууруулна. Энэ нь 2022 оны 4-р сараас хойш авч буй гурав дахь алхам юм. Тус арга хэмжээ нь юанийн ханш сулрахаас хамгаалж буй аж.
Шинжээчийн дүгнэлт
Эрх баригчдын хөрөнгийн зах зээлд өгч буй дэмжлэг илүү уян хатан болж зах зээлд эерэг орчныг бүрдүүллээ. Мөн “Hang Seng” индексийн компаниудын ашиг орлого хүлээлтээс өндөр гарсан нь хөрөнгийн зах зээлд өсөхөд сайнаар нөлөөлөв.
Эх сурвалж: http://www.aastocks.com/en/default.aspx
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
Түлхүүр үг:
Таван Богд Капитал
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.