"Mongolian Mining Corporation" шинэ бондын хүү 12.5%, хугацаа 3 жил байна.

2023 он 8 сар 31 өдөр
489
0

Гол өнцөг:

  • “Mongolian Mining Corporation” –с 2024 онд дуусах 350.2 сая$ үлдэгдэлтэй байгаа бондыг солих болон шинэ бонд гаргах тендерүүд зарласан билээ.
  • Шинээр гаргах бондын өгөөж 12.5%, хугацаа 3 жил бөгөөд үнэ нь 97 буюу 3 нэгжээр хямдралтай гарах төлөвтэй байна.

Бонд солих тендер

“Mongolian Mining Corporation” –ны 2024 онд дуусах бондын үндсэн дүнгийн 1000 ам.доллар тутмыг дараах байдлаар солих тендер зарласан байна.

  • 300$ -ийг буюу 30% -ийг бэлэн мөнгөөр олгох.
  • Үлдсэн 700$ буюу 70% -ийг шинэ бондоор солих. Шинэ бондын жилийн хүү 12.5%, хугацаа 3 жил байх юм. Түүнчлэн шинэ бондын үнийг 3 нэгжээр хямдруулж 97 –р тооцож олгоно.
  • 2023/09/13 –ийг хүртэлх хуримтлагдсан хүүний төлбөрийг бэлэн мөнгөөр олгох.
  • Мөн тендерт оролцсоны урамшуулал /exchange fee/ болгож 50$ өгөхөөр байна. Жишээлбэл таны эзэмшиж буй бондын үндсэн үнийн дүн 10,000$ бол тендерт оролцсоны урамшуулал болгож 500$ авах юм.

Өөрөөр хэлбэл MMC –ны бонд солих тендерт оролцвол та ойролцоогоор нийт хөрөнгийн 70% -ийг маш өндөр өгөөжтэй боловч урт хугацаатай бондод 3 жил түгжих шаардлагатай болж байна. Манай цагаар 2023/09/05 –ны оройн 23 цагт уг тендерийн хугацаа дуусна.

Шинэ бондын тендер

“Mongolian Mining Corporation” нь мөн шинэ бонд гаргах тусдаа тендер зарласан байгаа билээ. Уг шинэ бондын нөхцөл нь мөн адил жилийн 12.5% хүүтэй, 3 жилийн хугацаатай байхаар байна. Түүнчлэн бонд солих тендерийн үр дүнгээс хамааран нэмэлтээр шинэ бонд гаргах эсэхийг шийдэх юм байна. 2023/09/06 –нд уг шинэ бондын тендертэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг зарлах ажээ.

Түлхүүр үг:

MMC

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)