Азийн зах зээл: Тэмдэгтийн хураамжийг бууруулна
ГОЛ ӨНЦӨГ:
- Мягмар гарагт “Hang Seng” индекс 0.73% өсөлттэй нээгдлээ.
- “Xpeng” компани “Didi”-н ухаалаг цахилгаан автомашин хөгжүүлэх бизнесийг авна.
Мягмар гарагийн 9:50 цагт Хонг Конгийн хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс 0.73% өсөж 18,282 нэгжид хүрлээ. “Hang Seng Tech” индекс 1.34% өссөн бол “Шанхайн” нэгдсэн индекс 0.14% өссөн байна.
Хонг Конгийн хөрөнгийн зах зээл
Онцлох хөдөлгөөн: Alibaba Group Holdings /9988.HK/ 1.5% өсөж 90.25 HKD, Meituan /3690.HK/ 1.4% өсөж 136.7 HKD, BYD /1211.HK/ 1.7% өсөж 229 HKD хүрлээ.
Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Xpeng” компани “Didi”-н ухаалаг цахилгаан автомашин хөгжүүлэх бизнесийг авах гэж байна (744 сая ам.доллар). Ингэснээр “Didi” компани “Xpeng” компанийн стратегийн түнш болж, хоёр компани маркетинг, санхүү, даатгал, автомашин цэнэглэлт, робот такси, болон олон улсын зах зээлд хамтрахаар болжээ. Дээрх мэдээтэй холбоотойгоор “Xpeng” компанийн хувьцаа 10.4%-ийн өсөлттэй байна (Хонг Конгийн хөрөнгийн бирж).
Эрх баригчид хөрөнгийн зах зээлийг дэмжинэ
Хятадын эрх баригчид хөрөнгийн зах зээлийг дэмжих, шинээр хөрөнгө татан төвлөрүүлэхэд тавигдах шаардлагыг зөөлрүүлнэ. Сүүлд гарсан хувьцаа гар солигдох үед төлдөг тэмдэгтийн хураамжийг бууруулах, тодорхой хугацаанд хураамжийг бүхэлд нь цуцлах арга хэмжээ нь зах зээлийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой. Одоогоор Хонг Конгийн хөрөнгийн бирж тэмдэгтийн хураамжид 0.26%-ийн шимтгэл ногдуулдаг. Хэрэв энэ хэмжээ буурвал гадны хөрөнгө оруулагчид тус зах зээлд орох таатай нөхцөл бүрдэх юм.
Шинжээчийн дүгнэлт
Эх газрын Хятадын биржүүд хувьцаа авч зарах тэмдэгтийн хураамжийг 0.05%-д хүртэл бууруулсан. Тус шийдвэрийг Хонг Конгийн хөрөнгийн зах зээл дагаж мөрдөнө. Улмаар хөрөнгийн зах зээл илүү халах, хөрөнгө оруулах мөнгөн хэмжээ нэмэгдэх давуу талтай.
Эх сурвалж: http://www.aastocks.com/en/default.aspx

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
Түлхүүр үг:
Таван Богд Капитал
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.