ТАВАН БОГД КАПИТАЛ ҮЦК-ИЙН ШИНЖЭЭЧДИЙН ТААМАГЛАЛ БАТАЛГААЖИЖ АПУ ХК-ИЙН ЦЭВЭР АШИГ 153.5 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ

2022 он 3 сар 1 өдөр
1122
0

ГОЛ ӨНЦӨГ

  • АПУ ХК-ийн цэвэр ашиг өнгөрсөн оноос 73% өсөж 153.5 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ нь ойролцоогоор компанийн зах зээлийн нийт үнэлгээний 1/10 тэнцэхүйц дүн гээд бод доо. 
  • 2021 онд 2 удаагийн тараалтаар ₮112 тэрбумын ногдол ашгийг хөрөнгө оруулагчдадаа тараахаар болсон нь цэвэр ашгийн 70% гаруй хувьтай тэнцэх дүн юм. Компани нь 2018-2020 онуудад цэвэр ашгаасаа давсан дүнгээр (DPR>100%) ногдол ашиг тараажээ. 
  • 2021 онд Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс харилцагчдадаа санал болгосон 7 хувьцаат компанийн нэг АПУ ХК байсан бөгөөд, 2021 оны 1 сараас өнөөдрийг хүртэлх хувьцааны ханшийн дундаж өсөлт 137% хувьд хүрчээ. 

Хэрвээ та манай мэдээлэл, судалгаатай ойр байдаг бол өнгөрсөн долоо хоногийн ногдол ашгийн судалгаагаар бид АПУ ХК-ийн цэвэр ашиг ойролцоогоор ₮150.0 тэрбум гаруй төгрөг гарахыг хэдийнээ таамаглачихсан байлаа.

Ийнхүү компаниудын хамгийн сүүлийн үеийн санхүүгийн тайлан, анализ болон ногдол ашгийн судалгааг үндэслэн ногдол ашгийн өгөөжийг таамаглах, ханшийн өсөлтөөс гадна нэмэлт өгөөж өгөхүйц хувьцаа сонгох зэрэг оновчтой хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад тань нэмэр болохуйц бүхий л судалгааг манай компанийн шинжээчид бэлтгэн та бүхэнд хүргэсээр байна. 

КОМПАНИЙН ТУХАЙ

АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан бөгөөд, 1995 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр үнэт цаасны хоёрдогч зах зээлд нэгж хувьцааг 101 төгрөгөөр арилжаалагдаж зах зээлийн үнэлгээ 75 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан түүхтэй. 

Монголын зах зээлд сүү, сүүн бүтээгдэхүүн, ус, ундаа, шүүс, архи, шар айргийн төрлийн нийт 214 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж байна. 

Компани нь 13 нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд амжилттай экспортолж байгаа бөгөөд Оросын Холбооны улсад охин компани болох "Гранд" ХХК-ар дамжуулан борлуулалтын хэмжээгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 241% өсгөсөн бол Бүгд Найрамдах Хятад ард улс дахь борлуулалтын хэмжээгээ 442% тус тус нэмэгдүүлээд байна. НҮБ-аас баталсан Тогтвортой Хөгжлийн бодлогыг нийгэм, баримтлан эдийн засагт оруулах эерэг хувь нэмрийг улам нэмэгдүүлэхийг зорьж байна.

ЗАХ ЗЭЭЛД ЭЗЛЭХ БАЙР СУУРЬ

Зах зээлийн 1% орчим нь хямд үнэтэй архины сегмент, 67%-ийг дундаж үнэтэй архины сегмент, 32%-с дээш хувийг үнэтэй болон импортын архины сегментүүд тус тус бүрдүүлж байна. АПУ ХК нь 2020 оны байдлаар нийт 16 брэндийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд үйлдвэрлэн нийлүүлсэн байна.

Шар айргийн  зах зээл: 94 сая литрт хүрч өмнөх онтой харьцуулахад 5% -ар өсжээ. Нийт шар айргийн зах зээлд хэрэглэгчид үнэтэй болон хямд үнэтэй сегментийн брэндүүдийг сонгож хэрэглэх хандлага нэмэгдсэн. АПУ ХК нь 2020 онд нийт 9 брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсэн байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээл:Энэхүү зах зээлийн хувьд шингэн хүнсний салбар дотроо хамгийн өндөр өсөлттэй салбар бөгөөд 10 хувийн өсөлт үзүүлж 65 сая литрт хүрчээ. Нийт зах зээлийн 60%- нь сүүн бүтээгдэхүүн байдаг бол сүүн бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувь нь 40 хувьтай байна.

ҮГИЙН ТАЙЛБАР

Ногдол ашиг тараалтын харьцаа (DPR): Цэвэр ашгийн хэдэн хувийг ногдол ашиг болгон тарааж буйг илтгэнэ.

Түлхүүр үг:

Хувьцаа

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)