Үнэлгээний судалгаа #6: Ашигт ажиллагаа өндөртэй, Хямд хувьцаанууд

2022 он 9 сар 14 өдөр
1579
2

ГОЛ ӨНЦӨГ 

  • Сүүлийн 5 жилийн хугацаанд ТОП 20 компанийн үнэ ашгийн харьцаа буурч, өөрийн хөрөнгийн өгөөж өссөн дүр зурагтай байна.
  • Харин IPO шинээр хийсэн компаниудын хувьд үнэ ашгийн харьцаа харьцангуй тогтворжсон, өөрийн хөрөнгийн өгөөж өссөн үзүүлэлттэй байна.
  • Банк бус санхүүгийн байгууллагын салбарын үнэ ашгийн харьцаа бусад компаниудтай харьцуулахад харьцангуй бага, өөрийн хөрөнгийн өгөөж өндөр байна.

   “Ямар хувьцаанд хөрөнгө оруулах вэ?”, “Хэзээ хөрөнгө оруулах вэ?” гэдэг асуулт хөрөнгө оруулагчдын хамгийн чухал асуулт байдаг. Тэгвэл тус судалгаанд бид 2 голлох үзүүлэлт болох үнэ ашгийн харьцаа (P/E) болон эздийн өмчийн өгөөж (ROE) үзүүлэлтүүдийг ашиглан ТОП 20 болон IPO хийсэн компаниуд үнэлгээний хувьд ямар байдалтай байгааг харьцуулан харуулах юм. 

   Хөрөнгө оруулах шийдвэр гаргалтад мэдээж компанийн ашигт ажиллагаа болон ашгаас хүртэх боломжтой өгөөжийн хэмжээ хамгаас чухал, үүнийг хэмжиж болох нэгэн үзүүлэлт нь өөрийн хөрөнгийн өгөөж билээ. Өөрийн хөрөнгийн өгөөж гэдэг нь өөрийн оруулсан хөрөнгө нь хэр ашигтай байгааг хэмждэг. Тэгвэл компаниудын хувьд эдгээр голлох үзүүлэлтүүд хэрхэн гарсныг сонирхоцгооё. 

2022 оны 9 сарын байдлаарх компаниудын үнэлгээ:

   TOП 20 болон IPO шинээр хийсэн компаниудын 2022 оны үнэ ашгийн харьцаа 9-р сарын байдлаар 5х-23x хооронд байгаа ба дундаж нь өмнөх сартай ойролцоо байна. Харин эздийн өмчийн өгөөжийн дундаж тус тус 19% болон 23% байна. (Ард Кредит ББСБ-г хасаж тооцоолсон)

P/E харьцаа болон ROE

ТОП 20 компанийн хувьд:

I хэсэг: Хамгийн хямд, өндөр өгөөжтэй – Мах Импекс, АПУ, Мандал даатгал болон Таван Толгой

II хэсэг: Хамгийн хямд, бага өгөөжтэй – Дархан Нэхий, Талх Чихэр болон ЛэндМН

III хэсэг: Үнэтэй, бага өгөөжтэй –Сүү, Ард Даатгал, Бодь даатгал, Монос Хүнс болон Түмэн шувуут

IV хэсэг: Үнэтэй, өндөр өгөөжтэй –Инвескор ББСБ

Харин IPO хийсэн компаниудын хувьд дараах байдалтай байна. 

I хэсэг: Хамгийн хямд, өндөр өгөөжтэй – Богд Банк, ЛэндМН болон Мандал даатгал 

II хэсэг: Хамгийн хямд, бага өгөөжтэй – Монгол Базальт

III хэсэг: Үнэтэй, бага өгөөжтэй –Ард даатгал болон Бодь даатгал 

IV хэсэг: Үнэтэй, өндөр өгөөжтэй – Монос Хүнс

Түмэн шувуут болон Инвескор ББСБ нь дундаж шугаман дээр байна.

2017-2022 оны байдлаарх компаниудын үнэлгээ:

   ТОП 20 компани болон IPO хийсэн компаниудын хувьд 2018-2020 оны хооронд үнэ өсөж, өгөөж буурсан адил дүр зурагтай байна. Харин 2021 онд ТОП 20 компанийн хувьд үнэ болон өгөөж өссөн байгаа бол IPO хийсэн компаниудын хувьд эсрэгээрээ үнэ буурч, өгөөж өссөн дүр зурагтай байна. 2022 он гарснаар ТОП 20 компанийн хувьд үнэ буурч, өгөөж өссөн байгаа бол IPO хийсэн компаниудын хувьд үнэ болон өгөөж 2021 онтой харьцуулахад харьцангуй тогтвортой байна. Ковид цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, одоо эргэн ковидын өмнөх үе рүү сэргэж байгаа нөлөөлөл хөрөнгийн зах зээлд ажиглагдаж байна. 

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ: 

   2022 оны 9 дүгээр сарын байдлаар TOП 20 болон IPO хийсэн компаниудын үнэ ашгийн харьцаа болон өгөөж өмнөх сартай харьцуулахад харьцангуй тогтвортой байна. Харин статистикаас харвал TOП 20 болон IPO хийсэн компаниудын үнэ ашгийн харьцаа өмнөх үетэй харьцуулахад түүхэн дундажтай ойролцоо байгаа бол өөрийн хөрөнгийн өгөөж өссөн үзүүлэлттэй байна. Харин салбаруудын хувьд авч үзвэл Хүнс болон Банк, санхүү, даатгалын салбаруудын үнэлгээ ТОП 20 компанийн дундажтай ойролцоо байгаа хэдий ч дундажтай харьцуулахад Даатгалын салбарын үнэ өндөр, өгөөж харьцангуй бага байгаа бол ББСБ-ын салбарын үнэ харьцангуй хямд, өгөөж өндөр байна. Гэхдээ TOП 20 индекс уналттай хэвээр байна. Энэ нь зах зээл бүрэн сэргэх болоогүйг илтгэж байгаа ба хэр хугацаанд үргэлжлэх нь мөн тодорхойгүй байгаа юм. Харин энэ үед хөрөнгө оруулагчдын хувьд сайн компанийг сонгон хөрөнгө оруулалт хийх нь чухал юм. 

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Ашигт ажиллагаа

Үнэлгээ

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

Цо****

2 жилийн өмнө

Баярлалаа, "Таванбогд" -д их баярлалаааа.

0

0

94****34

2 жилийн өмнө

bayrlalaa

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)