ТӨВЛӨРЛИЙН СУДАЛГАА: 2022 ОНЫ 1-Р САРД I АНГИЛЛЫН 2 ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ТӨВЛӨРӨЛД ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ ГАРСАН БАЙНА

2022 он 3 сар 1 өдөр
1255
1

2022 оны 1 сарын 31-ний өдрийн байдлаарх хувьцааны *төвлөрлийн судалгааг өнгөрсөн сартай буюу 2021 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаарх дүнтэй харьцуулахад Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй I ангиллын 22 компаниас 4 ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигчид хувьцаагаа нэмж цуглуулсан бол 1 ХК-ний хувьд төвлөрсөн хувьцааны 4.9% хувийг олон нийтэд зарсан байна. 

ГОЛ ӨНЦӨГ

  • Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьд 1,689,439 ширхэг хувьцаагаа олон нийтээс худалдан авч, 1 том хувьцаа эзэмшигч шинээр нэмэгдсэн байна. Мөн Ард Кредит ББСБ 294,569 ширхэг хувьцаа, БиДиСек ХК 5,154 ширхэг хувьцаа, МахИмпекс 93 ширхэг хувьцаагаа нэмж олон нийтээс худалдан авсан байна. Харин Ард Даатгал ХК нийт хувьцааныхаа 4.9% хувийг буюу 1,227,206 ширхэг хувьцааг олон нийтэд зарж, 1 том хувьцаа эзэмшигч гарсан байна. 
  • ҮЦТХТ-н 2022 оны 1 дүгээр сарын 31-ний төвлөрлийн мэдээлэлд үндэслэн тооцвол, бүртгэлтэй 320 компанийн нийт гаргасан хувьцааны 89.1% нь 1,023 хувьцаа эзэмшигчид төвлөрсөн байна. 
  • Үлдсэн чөлөөт хөрвөх 10.5%-ийн хувьцааг 432,471 хувьцаа эзэмшигчид байна. Үүнээс илүү нарийвчилж зөвхөн I ангиллын 22 компанийн хувьд тооцож үзвэл, төвлөрлийн хувь 80.4% ба нь 71 хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд байгаа юм.

Харин өнгөрсөн оны мөн үетэй буюу жилийн хугацааны өөрчлөлтийг харьцуулахад Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Баянгол ЗБ, БиДиСек, Говь ХК, Мандал даатгал ХК, МахИмпекс, Түмэн шувуут ХК-ийн хувьд компанийнхаа 0.02%-аас 5% хүртэл хувьцааг олон нийтээс авсан үзүүлэлттэй байна. 

Компанийн голлох эздүүд хувьцаагаа цуглуулна гэдэг нь тухайн компанийн цаашдын өсөлт, хувьцааны үнэлгээний хувьд эерэг дохио өгдөг, нөгөөтээгүүр “Free Float” буюу олон нийтэд чөлөөтэй арилжигддаг хувьцааны тоог бууруулснаар нийлүүлэлт багасч ханшийн өсөлтөд нөлөөлөх нэг шалтгаан болдог байна.

ТАЙЛБАР:

* Хувьцааны төвлөрөл: Компанийн нийт гаргасан хувьцааны 5%-аас их хувийг эзэмшдэг том хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаар хэмжигддэг.

Түлхүүр үг:

Хувьцааны төвлөрөл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

Ni****

3 жилийн өмнө

Nice

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)