Өнөөдөр Монголд: Монголбанк - Дотоодын эдийн засаг цар тахлын өмнөх үе рүү сэргэлээ

2022 он 9 сар 13 өдөр
552
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Монголбанк: Дотоодын эдийн засаг цар тахлын өмнөх үе рүү сэргэлээ.
  • "Тавантолгой түлш" мидлингээ төмөр замаар тээвэрлэснээр зардлаа 40%-аар бууруулах боломжтой болжээ.

Монголбанк: Дотоодын эдийн засаг цар тахлын өмнөх үе рүү сэргэлээ.

Монголбанкнаас эдийн засгийн төлөвийн судалгааг гаргалаа.

   Нийт эрэлт: Эцсийн хэрэглээ цар тахлын өмнөх үеэс 3.7 хувиар даваад байна. Энэ нь эрэлт сэргэж буйг илтгэж байна. Хөрөнгийн нийт хуримтлал дотоод эрэлт сэргэхэд голлон нөлөөлсөн хэвээр байна.

   Нийт нийлүүлэлт: Уул уурхайн бус салбаруудыг нийт дүнгээр нь тооцвол 2019 оны мөн үеэс 5.2 хувиар өндөр байгаа нь дотоод эдийн засаг цар тахлын өмнөх үеийг давсныг илтгэж байна. Тодруулбал, уул уурхай, барилга, тээврийн салбараас бусад салбарууд 2019 оны мөн үеийн түвшинд хүрлээ. Харин уул уурхайн салбар уналттай хэвээр байгаа бөгөөд энэ нь томоохон сөрөг үр дагавартай байна.

   2022 оны сүүлийн хагаст экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүд, тэр дундаа нүүрсний экспорт эрчимжих тохиолдолд эдийн засаг энэ онд 3% орчим өсөлттэй гарна гэж Монголбанк тооцооллоо. 

Тэгвэл 2022 оны эхний найман сарын статистик мэдээллээр Эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 41%-аар өсөж, 6.7 тэрбум ам доллар болсон. Тайлант хугацаанд нүүрсний экспортын биет хэмжээ 14.9 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 35.3 хувиар өссөн бол зэсийн баяжмалынх 0.98 сая тонн болж, жилийн дүнгээр 9.3 хувиар өссөн байна.

Нүүрс тээврийн хувьд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр замаар тээвэрлэлт хийх боломжтой болсноор 2022-2025 онд жилд 10 сая хүртэл тонн, 2035 он гэхэд 20 сая тонн тээвэрлэлт хийдэг болно гэж тооцоолжээ.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар болон БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Монгол Улсаас БНХАУ-д экспортолж буй нүүрсний хэмжээг 2022-2025 он дуустал жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцлоо.

Тиймээс экспорт хэвийн түвшинд хүрч, зээлийн тасалдал, нийлүүлэлтийн шинэ шок үүсэхгүй байх тохиолдолд 2023 онд эдийн засаг 4% орчим өсөх урьдчилсан тооцоололтой байна.

Түүнчлэн Монголбанкнаас нийлүүлэлтийн шинэ шок үүсэхгүй тохиолдолд инфляц алгуур буурах хүлээлттэйг тодотгосон юм. 

"Тавантолгой түлш" мидлингээ төмөр замаар тээвэрлэснээр зардлаа 40%-аар бууруулах боломжтой болжээ.

   Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн, анхны хүнд даацын төмөр замыг нээснээр "Тавантолгой түлш" компани сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийг төмөр замаар тээвэрлэж эхэлсэн талаар тус компани мэдээлэв.

Тавантолгой төмөр зам-Монголын төмөр зам-Улаанбаатар төмөр зам гэсэн гурван байгууллагын төмөр замаар дамжин авчирч буй мидлинг ачилтын үйл явцтай нийлээд эхний байдлаар 7-8 хоногт Улаанбаатарт ирж байна. Цаашдаа сард хоёр удаа төмөр замаар мидлинг авчрахаар төлөвлөж байгаа бөгөөд нэг удаадаа 50 вагоноор 3,500 тонн мидлингийг тээвэрлэх боломж бүрджээ. 

Энэ нь 80 Шалаанз машины ачих хэмжээ бөгөөд төмөр зам ашигласнаар тээврийн зардал тонн тутамдаа 40 хувиар буурах боломжтой гэдгийг "Тавантолгой түлш" компанийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Лхагвасүрэн хэлж байна.

Хэдий даацын төмөр замаар тээвэр эхлүүлж байгаа ч Улаанбаатар төмөр замын даац нь вагоны нэг тэнхлэгт ногдох даацын хэмжээ нь тодорхой хязгаартай байдаг тул нэг вагонд 65 тонноос хэтрүүлэхгүй ачих ёстой гэжээ. Иймд тодорхой нөөц бүрдүүлсний дараа авто замаар тээвэрлэж байгаа нүүрсний хэмжээг төмөр замаар тээвэрлэж эхэлбэл машинаар зөөх асуудлыг бүрэн зогсоох аж.

Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг 34 компани 300 гаруй тээврийн хэрэгслээр тээвэрлэж байна.

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу. 

 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Эдийн засаг

Нүүрс

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)