Өнөөдөр Монголд: Сэндли ББСБ олон нийтэд нээлттэй хувьцаагаа санал болголоо
ГОЛ ӨНЦӨГ
- Сэндли ББСБ олон нийтэд нээлттэй хувьцаагаа санал болголоо.
- Эрдэс бүтээгдэхүүний экспорт I-VIII сард өмнөх оны мөн үеэс 41 хувиар өслөө.
- Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт гарах нүүрс тээврийн автомашины тоо 700 дөхөв.
Сэндли ББСБ олон нийтэд нээлттэй хувьцаагаа санал болголоо.
Сэндли ББСБ нь 2015 онд банк бус санхүүгийн байгууллагын зориулалттайгаар үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд олон улсын мөнгөн гуйвуулга болон зээлийн гэсэн хоёр үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Орон нутагт 48 салбар, Улаанбаатар хотод 6 салбартайгаар 14.7 тэрбум төгрөгийн зээлийг багцыг 8000 гаруй харилцагчид олгосон бөгөөд нийт зээлийн 93% -ийг онлайн зээлийн үйлчилгээгээр олгосон байна.
Сэндли ББСБ энэ оны 8-р сарын 10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос анхдагч зах зээлд хувьцаагаа арилжаалах зөвшөөрлөө авсан бөгөөд 9 сарын 26- аас 9 сарын 30-ны хооронд нийт хувьцааныхаа 29.97 хувийг буюу 67 сая ширхэг хувьцааг нэгж үнийг нь 150 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна.
Эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 41%-аар өслөө.
Эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 41%-аар өсөж, 6.7 тэрбум ам доллар болсон. Монгол Улс зургаан боомтоор эрдэс, түүхий эдээ экспортолж байгаа бөгөөд сүүлийн саруудад Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтын тээвэрлэлт нэмэгдсэн нь экспорт өсөхөд голлон нөлөөлсөн бөгөөд Тайлант хугацаанд нүүрсний экспортын биет хэмжээ 14.9 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 35.3 хувиар өссөн бол зэсийн баяжмалынх 0.98 сая тонн болж, жилийн дүнгээр 9.3 хувиар өссөн байна. Мөн олон улсын зах зээлд нүүрсний үнэ өндөр байгаа нь нүүрсний экспортын орлого гурав дахин өсөхөд нөлөөлж байгаа аж.
Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт гарах нүүрс тээврийн автомашины тоо 700 дөхөв.
Наймдугаар сарын эхээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилснаас хойш нүүрсний тээвэр өсөж долоодугаар сард өдөрт дунджаар 500 гаруй машин нүүрс Гашуунсухайт-Ганцмод боомтоор тээвэрлэж байсан бол наймдугаар сард өдөр 10 хувиар өсөж 560 гаруй машин болж өссөн. Түүнчлэн чингэлгийн эргэлтийг түргэсгэж, хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Гэвч тус боомтод Монголын коксжих нүүрсний үнэ бууралттай бую 1400-1450 юанийн хооронд хэлбэлзэж байна.
Түлхүүр үгс:
Sendly IPO
Сэндли ББСБ
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх