Азийн зах зээл: Урт хугацааны хөрөнгө оруулалт илүү үр ашигтай
ГОЛ ӨНЦӨГ:
- Лхагва гарагт “Hang Seng” индекс 1.33% уналттай нээгдлээ.
- БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөвт итгэх итгэл буурч хөрөнгийн зах зээл уналаа.
Лхагва гарагийн 11:00 цагт Хонг Конгийн хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс 1.33% унаж 18,781 нэгжид хүрлээ. “Hang Seng Tech” индекс 2.04% унасан бол “Шанхайн” нэгдсэн индекс 0.07% унасан байна.
Хонг Конгийн хөрөнгийн зах зээл
Онцлох хөдөлгөөн: Tencent /0700.HK/ 2.4% унаж 328.2 HKD, Alibaba /9988.HK/ 1.4% унаж 88.45 HKD, Meituan /3690.HK/ 2.3% унаж 126 HKD хүрч тус тус уналттай арилжаалагдаж байна.
Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
Хятадын эдийн засгийн хэтийн төлөв тодорхойгүй, Засгийн Газраас эдийн засгаа дэмжих бодлогын арга хэмжээ удаашралтай байгаатай холбогдуулан Хонг Конгийн хөрөнгийн зах зээлийн Hang Seng индекс хоёр дахь өдрөө дараалан уналаа.
Цаашдын төлөв
Хөрөнгө оруулагчид өнгөрсөн хоёрдугаар улирлын Хятадын эдийн засгийн өсөлтөд сэтгэл дундуур байв. Улмаар хөрөнгийн зах зээлд завсрын хөдөлгөөн орж зах зээлийн индексүүд уналттай арилжаалагдаж буй юм. Одоогоор бодлогын дэмжлэгийн ямар нэгэн хүчтэй шийдвэр хараахан гарсангүй.
Дараагийн долоо хоногт АНУ-ын бодлогын хүү өсөх төлөвтэй байгаа тул Хонг Конгийн Төв Банк дахин хүүгээ нэмэгдүүлэх магадлал өндөр. Тус үйл явдалтай холбогдуулан Хонг Конгийн үл хөдлөх хөрөнгийн компаниудын хувьцаа уналттай арилжаалагдаж байна.
Шинжээчийн дүгнэлт
БНХАУ-ын ажиллах хүч болон эдийн засгийн бусад хөшүүрэг, тоо мэдээнүүд хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрсэнгүй. Энэ нь эдийн засгийн ирээдүйн төлөвт итгэх итгэлийг бууруулж буй юм. Харин шинжээчийн хувьд хөрөнгө оруулагчдадаа зөвлөхөд энэ бол урт хугацааны эдийн засгийн өсөлтийн түр зуурын зогсоол байх талтай. Одоогоор Коммунист нам “Давхар эргэлт”, “Өндөр чанартай хөгжил” зэрэг дотоодын эрэлт хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээрээ хангах, бусад орны стратегийн түшиц бүсэд оруулсан хөрөнгө оруулалтаа ашиглах зэрэг урт хугацааны стратегийг хэрэгжүүлж байна. Тиймээс хөрөнгийн зах зээлийн өнөөгийн хямд үеийг ашиглан дараагийн тав, арван жилийг харж хөрөнгө оруулбал илүү тохиромжтой юм.
Эх сурвалж: http://www.aastocks.com/en/default.aspx
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
Түлхүүр үг:
Таван Богд Капитал
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.