РЕПО АРИЛЖААГААР БАНКНУУДАД 81 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭХ ҮҮСВЭР ОЛГОЖЭЭ
2022 он 2 сар 23 өдөр
431
0
Монголбанк 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр урт хугацаат репо арилжаа зохион байгууллаа.
- Монголбанкнаас 100 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарласан бөгөөд арилжаанд Худалдаа Хөгжлийн Банк, Голомт Банк, Богд Банк оролцон нийт 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр авах хүсэлт ирүүлснийг Монголбанк биелүүлсэн байна.
- Уул уурхайн бус экспорт болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгох зээлийн хугацааг 3 хүртэл жил болгон, нэг зээлийн дээд хэмжээ 3 тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлж зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
- Уг нөхцөлөөр уул уурхайн бус экспорт болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгох зээлийн дүнгийн 30-аас багагүй хувийг банкнууд өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх ба Монголбанкны эх үүсвэрээс нэг зээлдэгчид 15 хүртэл тэрбум төгрөгийг олгох юм.
.png)
Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.
Эх сурвалж: Монгол Банк
Түлхүүр үгс:
арилжаа
Монголбанк
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
Сэтгэгдэл
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх
санал болгох мэдээ