БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ: Бонд авахдаа заавал анхаарах 6 зүйл

2022 он 9 сар 7 өдөр
2395
0

   Биржийн бус зах зээл (OTC)-ийн зохицуулалт Монгол Улсад 2013 оны Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар бий болж нарийвчилсан зохицуулалтын журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 12 сард баталжээ. Энэхүү зохицуулалтын онцлог нь биржийн бус зах зээлийн зохицуулалт, хяналт, бүртгэлийг өөрийгөө зохицуулах байгууллага Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ)-нд олгож байв. Ийнхүү МҮЦАЭХ нь биржийн бус зах зээлийн харилцааг зохицуулсан нарийвчилсан журмуудыг 2021 оны 07 сараас баталж мөрдөн ажиллаж байна.

ОТС дээр юу арилжаалагдаж байна вэ?

  • Бүх төрлийн санхүүгийн хэрэгсэл арилжаалагдах боломжтой боловч өнөөгийн нөхцөл байдалд компанийн бонд биржийн бус зах зээлд идэвхтэй арилжаалагдаж байна.
  • 2022 оны 03 дугаар улирлын байдлаар биржийн бус зах зээлд 680 тэрбум төгрөгийн бонд бүртгэгдээд байна.

Арилжаалагдаж буй бондын өгөөжийг банкны хадгаламжтай харьцуулбал 5-6%-ийн өндөр өгөөжтэй байна. Иймд иргэд өндөр өгөөжийг сонгох хандлагатай байна.

Бонд ба хадгаламжийн ялгаа

  • Хүүгийн түвшин: Банкны хадгаламж төв банкны бодлогын хүүтэй ойролцоо явдаг бол бондын хүү ихэвчлэн хадгаламжаас өндөр хүүтэй байна.
  • Эрсдэлийг хаах арга: Банкны хадгаламжийн 20 хүртэлх сая төгрөгийг улсаас даатгадаг бол бондын хувьд үнэт цаас гаргагч нийт гаргаж байгаа дүнгээр нь хөрөнгө барьцаалах, эсхүл өөр этгээдээс баталгаа гаргуулж эрсдэлийг 100% хаадаг.
  • Хүү төлөх давтамж: Банкны хадгаламж нь мөнгө байршуулах хугацаагаар тооцож хүүг төлөх тухайн хугацаандаа хүрэхгүй бол хүүг бууруулах зохицуулалттай байдаг бол бонд ашигласан хугацаагаараа хүүгээ 100% тоолцуулдгаар давуу талтай.
  • Хөрөнгө оруулалт хийх арга: Банкны хадгаламжийг тухайн банканд дансаа нээж гэрээ байгуулан мөнгөө байршуулж хадгалуулдаг бол бондыг авахын тулд брокерын компанид хандаж зөвлөгөө авч хөрөнгө оруулалт хийдэг байна. Иймд манай зүгээс танд OTC зах зээлээс бонд авахад заавал анхаарч шалгах ёстой анхан шатны 6 зүйлийг санал болгож байна.

OTC зах зээлээс бонд авахад заавал анхаарч шалгах ёстой 6 зүйл

1.Барьцаа хөрөнгийг шалгах: Хөрөнгө нь барьцаалагдаагүй байх, хэрэв барьцаалагдсан бол тухайн бонд огноогоороо нэгдүгээрт байх нь эрсдэл бага;

2.Компанийн түүхийг судлах:Компанийн түүх болон хамааралтай зүйлсүүд цэвэр байх, өмнө нь аливаа төлбөрийн үүргээ зөрчиж байгаагүй байх;

3.Хүүгийн хэмжээ:Хүү өндөр байх тусам эрсдэл буйг бодолцож хүүнд бус эрсдэлд анхаарлаа хандуулаарай;

4.Бондын нөхцөлийг анхаарч уншаарай:Төлбөр хоцорвол алданги бий эсэх, хүүгээ хэрхэн тооцох талаар анхааралтай уншиж судлах

5.Андеррайтер компани:Бонд гаргах төсөлд гол үйлчилгээ үзүүлж буй компани нь муу түүхэн үзүүлэлтгүй байх;

6.Эцэст нь сонголтоо хийх:Олон төрлийн брокеруудтай холбогдож харьцуулалтаа хийж хамгийн итгэл төрөхүйц бондыг сонгоорой

Хэрвээ та өндөр өгөөжтэй бондод хөрөнгө оруулахыг хүсвэл доорх линкийг бөглөнө үү? 

https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757016 

Бэлтгэсэн: Б.Ган-эрдэнэ

 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Бонд

OTC

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)