Төвлөрлийн судалгаа М8: Талх Чихэр ХК-д шинээр 1 том хөрөнгө оруулагч нэмэгджээ
ГОЛ ӨНЦӨГ
- 2022 оны 8-р сарын байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй I ангиллын 20 компаниас 4 ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч хэсэг хувьцаагаа нэмж цуглуулсан бол бусад ХК-уудын хувьд ямар нэгэн өөрчлөлтгүй байна.
- Талх Чихэр ХК-ийн төвлөрлийн хувь нь 5.8%-иар өсөж шинээр 1 хөрөнгө оруулагч нэмэгдсэн байна. Харин бусад I ангиллын компаниуд дунд шинээр нэмэгдсэн хөрөнгө оруулагч байхгүй нийт 318 компаниудын хувьд 7 хувьцаа эзэмшигч нэмэгдсэн байна.
- Түүнчлэн Талх Чихэр ХК нь 1.5 тэрбумын багцын арилжаа хийж зах зээлийн үнэлгээний 4.7 хувийг арилжаалсан бол бусад компаниуд багцын арилжаа хийгээгүй байна.
- Бүртгэлтэй нийт компанийн 89% нь төвлөрсөн буюу нийт хувьцаа эзэмшигчдийн ердөө 0.23% болох 1,043 хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд байна.
АПУ, Ард санхүүгийн нэгдэл, Говь болон Талх Чихэр ХК-уудын хувьд 5%-иас их эзэмшлийн хувьтай хөрөнгө оруулагчид 0.01%-иас 5.82%-ийн хооронд хувьцааг татсан үзүүлэлттэй байна. Үнэлгээний хувьд 105 саяас эхлээд 1.8 тэрбум хүртэлх төгрөгийг олон нийтээс худалдан авсан байна. Харин бусад ХК-уудын хувьд 5%-иас их эзэмшлийн хувьтай хөрөнгө оруулагчдын хувьцаанд өөрчлөлт гараагүй байна.
Үүнээс гадна Талх Чихэр ХК 1.5 тэрбум төгрөгийн багцын арилжаа хийж зах зээлийн 4.7 хувийг арилжаалсан байгаа бол бусад ХК-уудын хувьд багцын арилжаа хийгдээгүй байна.
Энэ оны эхнээс 8-р сарыг дуустал хугацааны төвлөрлийн өөрчлөлтийг харьцуулахад Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Би Ди Сек, Мах Импекс болон Талх Чихэр ХК-уудын хувьд компанийнхаа 2.9%-аас 5.8% хүртэл хувьцааг олон нийтээс татан авсан үзүүлэлттэй байна. Харин Ард даатгал болон АПУ ХК-уудын хувьд компанийнхаа 2.7%-аас 4.9% хүртэл хувьцааг олон нийтэд зарсан үзүүлэлттэй байна.
Компанийн голлох эздүүд хувьцаагаа цуглуулна гэдэг нь тухайн компанийн цаашдын өсөлт, хувьцааны үнэлгээний хувьд эерэг дохио өгдөг нөгөөтээгүүр “Free Float” буюу олон нийтэд чөлөөтэй арилжигддаг хувьцааны тоог бууруулснаар нийлүүлэлт багасаж ханшийн өсөлтөд нөлөөлөх нэг шалтгаан болдог байна. 8-р сарын байдлаар Талх Чихэр ХК-ийн хувьд ханш буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч арилжааны нийт идэвх өссөн харагдаж байна. Түүнчлэн Говь ХК-ийн хувьд Талх Чихэр ХК-тай адилхан дүр зурагтай байна. Харин АПУ ХК-ийн хувьд ханш болон арилжааны дүн буурсан үзүүлэлттэй байгаа боловч хөрөнгийн биржид нийт арилжааны идэвхээр тэргүүлсэн хэвээр байна. Ард санхүүгийн нэгдлийн хувьд ханш буурсан хэдий ч арилжааны үнийн дүн харьцангуй өөрчлөлтгүй байна.
I ангиллын хувьцааны 5%-аас их хувийг эзэмшдэг том хувьцаа эзэмшигчдийн тоог задлан харвал өмнөх сараас шинээр 1 хөрөнгө оруулагч нэмэгдсэн байна. Харин нийт компаниудын 5%-аас их хувийг эзэмшдэг том хувьцаа эзэмшигчдийн тоог харвал өмнөх сараас 7-оор өссөн үзүүлэлттэй байна.
Хувьцааны төвлөрөл нь компанийн нийт гаргасан хувьцааны 5%-аас их хувийг эзэмшдэг том хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаар хэмжигддэг. Ийнхүү 2022 оны 8 дугаар сарын 31-ний төвлөрлийн мэдээлэлд үндэслэн тооцвол, бүртгэлтэй 318 компанийн нийт гаргасан хувьцааны 89% нь 1,043-хан хувьцаа эзэмшигчид төвлөрсөн ажээ. Эндээс бид илүү нарийвчилж зөвхөн I ангиллын 20 компанийн хувьд тооцож үзвэл, 80% нь 63 хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд байгаа юм.
ТАЙЛБАР:
Хувьцааны төвлөрөл: Компанийн нийт гаргасан хувьцааны 5%-аас их хувийг эзэмшдэг том хувьцаа эзэмшигчдийн хувьцаагаар хэмжигддэг.
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Төвлөрөл
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх