Азийн зах зээл: Хятадын эдийн засгийн сэргэлт
ГОЛ ӨНЦӨГ:
- Пүрэв гарагт “Hang Seng” индекс 1.98% унав.
- БНХАУ-ын Төв банк эдийн засгаа сэргээхийн тулд мөнгөний зөөлөн бодлогын арга хэрэгслээ нэмэгдүүлэх магадлалтай.
Пүрэв гарагт Хонг Конгийн хөрөнгийн бирж хаагдах үеэр “Hang Seng” индекс 1.98% унаж 19,218 нэгжид хүрлээ. “Hang Seng Tech”индекс 2.8% унасан бол “Шанхайн” нэгдсэн индекс 1.3% унасан байна.
Хонг Конгийн хөрөнгийн зах зээл
Онцлох хөдөлгөөн: Alibaba Group Holdings /9988.HK/ 4.13% унаж 84.7 HKD, Tencent /0700.HK/ 2.58% унаж 339.5 HKD, Meituan /3690.HK/ 3.5% унаж 127.6 HKD хүрч тус тус уналттай арилжаалагдав.
Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
Хятадын Төв банк эдийн засгаа сэргээхийн тулд зээлийн хүүгээ цаашид бууруулах хандлагатай байна. Гэвч хувийн компаниуд болон айл өрхүүд зээл авахаас татгалзаж буй тул арилжааны банкнууд хүндрэлтэй нөхцөлд байна. Ихэнх эдийн засагчдын үзэж буйгаар Хятадын Төв банк хоёрдугаар хагаст зээлийн жишиг хүүг 10-н нэгжээр, банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 25-н нэгжээр бууруулах магадлалтай аж.
Ойрх Дорнодын сангууд Хятад хувьцааг онилов
“Abu Dhabi”-н Засгийн Газрын дэмжлэгтэй “CYVN Holdings” хөрөнгө оруулалтын компани цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Nio” компанийн 7%-ийг нэг тэрбум ам.доллароор авахаар болов. Мөн “Saudi Arabia”-ийн Төрийн хөрөнгө оруулалтын сан “Alibaba Group Holdings”, “PDD Holdings”зэрэг Хятадын таван компанийн хувьцаанд сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулсан аж.
Шинжээчийн дүгнэлт
АНУ-ын хөрөнгийн зах зээл сонирхол татахуйц байгаа тул сангийн менежерүүд Хонг Конгийн хөрөнгийн захын хувьцаануудыг зарж байна. Цаашид Хятадын эдийн засгийн өсөлт хэр зэрэг байх нь хөрөнгийн зах зээлийн өсөлтөд нөлөөлөх талтай юм.
Эх сурвалж: http://www.aastocks.com/en/default.aspx
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
Түлхүүр үг:
Таван Богд Капитал
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.