ГОЛОМТ БАНК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ ЗӨВШӨӨРЛӨӨ АВЛАА
ГОЛ ӨНЦӨГ:
- Голомт банк нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгох зөвшөөрлийг Монголбанкнаас 2-р сарын 14-ний өдөр олголоо. Ингэснээр системийн нөлөө бүхий банкнууд дундаас хамгийн эхэнд IPO хийх хүлээлт үүсгээд байна.
- 2021 онд нийт 22.0 тэрбумын ашигтай ажилласан нь өмнөх онтой харьцуулахад 112% өссөн үзүүлэлттэй байна.
- 2021 онд Голомт банкны өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөх оноос 5% буурч 596 тэрбум төгрөгт хүрсэн бол, өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) нь системийн хэмжээний банкнуудаас хамгийн бага буюу 3.6% хувь байна.
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/18-02-2022/ts (22).png)
Өнгөрсөн онд Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкнууд 2022 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах тухай тусгасан билээ.
Голомт банкны хөндлөнгийн аудитаар “PWC”, хувьцааг олон нийтэд гаргах бэлтгэл ажлыг үндсэн андеррайтер “Invescore capital” болон туслах андеррайтер “Golomt Capital” нарын үнэт цаасны компаниуд хамтран хэрэгжүүлэхээр, хуулийн дүн шинжилгээг “FLC” хуулийн фирм, хөрөнгийн үнэлгээний компаниар “KPMG” нар хамтран ажиллахаар болжээ.
БАНКНЫ ТУХАЙ
Голомт банк нь 1995 онд Бодь Интернэйшнл ХХК-ийн охин компани болон байгуулагдсан ба өдгөө банкны салбарын тэргүүлэх банкны нэг юм. Байгууллагын болон иргэдийн зах зээлийг зэрэг төвлөрөн ажилладаг төдийгүй дижитал банкны үйлчилгээнүүдэд ч мөн голчлон анхаардаг. 2020 оны байдлаар Монгол банканд тушаагдсан нийт алтны 52%, гадаад худалдааны баталгааны 64% нь Голомт банкаар хийгдэн байна. Moody's зээлжих зэрэглэлийн үнэлгээ B3, тогтвортой байна. Монгол Улсын банкны системийн 20 хувийг дангаараа бүрдүүлдэг.
Түлхүүр үгс:
golomt bank
голомт банк
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
99****77
Амжилт
0
0
Сэтгэгдэл үлдээх