Мөнгөө яах вэ? #4: Төгрөгөө яах вэ? Бондын хүү хадгаламжийн хүүнээс +5 хувиар өндөр байна
Хөрөнгийн зах зээлийг сонирхдог, судалдаг, суралцдаг залуусын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй, мэдээ мэдээлэл хомс байгаа олон олон сонирхогчдод зориулан бэлтгэн Мөнгөө яах вэ? Шоу нэвтрүүлгийг 7 хоног бүрийн Ням гарагт 21:45 минутаас NTV телевизээр бэлтгэн хүргэж байгаа билээ.
Нэвтрүүлгийн 4 дэх дугаарын онцлох хэсгийг тоймлон хүргэвэл:
Хадгаламжийг бид бүгд мэддэг. Тэгвэл бонд гэж юу вэ?
Энэ хоёр бол яг л алим бас тоор шиг. Хоёулаа жимс, гэхдээ тоор илүү амттай боловч хурдан мууддаг. Бонд илүү өндөр өгөөжтэй, түүний хэрээр эрсдэл өндөр. Иймээс сайн судлах хэрэгтэй.
Хямралын үед юунд хөрөнгө оруулах нь оновчтой вэ?
Хямралын үед бид эрсдэл багатай зүйл рүү хөрөнгө оруулалт хийх ёстой. Тэгвэл эрсдэл багатай тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалт нь бонд юм. Гол мөнгөө бондод хийж, гарч ирсэн хүүгээр нь хувьцаа ав.
Хадгаламж ба бондын ялгаа юу вэ?
Бонд илүү өндөр өгөөжтэй бөгөөд үүнийгээ дагаад илүү их эрсдэлтэй. Өгөөжийн хувд бонд нь улирлаар, хагас жилээр хүүгээ авдаг бол хадгаламж жилийн эцэст нэг л удаа авдаг гэдгээрээ ялгаатай.
Хэрэю та өндөр өгөөжтэй бондод хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Мөнгөө яах вэ
NTV
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.