Үнэлгээний судалгаа #5: Ашигт ажиллагаа өндөртэй, Хямд хувьцаанууд
ГОЛ ӨНЦӨГ:
- Үнэ ашгийн харьцаагаар IPO шинээр хийсэн компаниудын дундаж 8-р сарын байдлаар өмнөх сараас 9.3x-ээр өсөж, 27.3x хүрсэн бол TOП 20 компанийн дундаж мөн адил өмнөх сараас 7x-ээр өсөж 22.6x-д хүрсэн байна.
- Үүнд Ард даатгал болон Ард Кредит ББСБ-ын ашгийг бууралт голчлон нөлөөлж үнэ өссөн үзүүлэлттэй харагдаж байна. Харин эсрэгээр Таван Толгой, Монос Хүнс, Инвескор болон Богд банкны ашигт ажиллагаа өмнөх жилээс өсөж үнэ буурсан байна.
- Харин эздийн өмчийн өгөөжийн хувьд IPO шинээр хийсэн компаниудын дундаж өмнөх жилтэй ойролцоо буюу 17.2% байгаа бол TOП 20 компанийн дундаж өмнө жилээс 4 нэгж хувиар өсөж 24%-д хүрсэн байна.
“Ямар хувьцаанд хөрөнгө оруулах вэ?”, “Багцаа хэрхэн бүрдүүлэх вэ?” гэдэг асуулт хөрөнгө оруулагчдын хамгийн чухал асуулт байдаг. Тэгвэл тус судалгаанд бид 2 голлох үзүүлэлт болох үнэ ашгийн харьцаа (P/E) болон эздийн өмчийн өгөөж (ROE) үзүүлэлтүүдийг ашиглан ТОП 20 болон IPO хийсэн компаниуд үнэлгээний хувьд ямар байдалтай байгааг харьцуулан харуулах юм. 2022 оны 7 сарын 20-оос эхлэн компаниуд хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцуулсан. Энэ оны хагасаар TOP 20 компаниас Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК, Говь ХК, Би Ди Сек ХК болон Ард Санхүүгийн Нэгдэл ХК нар алдагдалтай ажилласан байна. Тэгвэл бусад компаниудын хувьд голлох үзүүлэлтүүд хэрхэн гарсныг сонирхоцгооё.
Хөрөнгө оруулах шийдвэр гаргалтад мэдээж компанийн ашигт ажиллагаа болон ашгаас хүртэх боломжтой өгөөжийн хэмжээ хамгаас чухал, үүнийг хэмжиж болох нэгэн үзүүлэлт нь өөрийн хөрөнгийн өгөөж билээ. Өөрийн хөрөнгийн өгөөж гэдэг нь өөрийн оруулсан хөрөнгө нь хэр ашигтай байгааг хэмждэг.
Иймд ТОП 20 компанийн хувьд дараах байдалтай байна.
P/E харьцаа болон ROE:
I хэсэг: Хамгийн хямд, өндөр өгөөжтэй –Инвескор ББСБ, Мах Импекс, АПУ болон Таван Толгой.
II хэсэг: Хамгийн хямд, бага өгөөжтэй – Дархан Нэхий, Талх Чихэр, ЛэндМН, Бодь Даатгал, Мандал даатгал, Түмэн шувуут болон Монос Хүнс.
III хэсэг: Үнэтэй, бага өгөөжтэй –Сүү, Ард Даатгал болон Ард Кредит ББСБ
ТОП 20 индексийн дундажтай харьцуулахад үнэ өсөж, өгөөж буурсан хувьцаа бол Ард Даатгал болон Ард Кредит ББСБ-ийн хувьцаанууд байна. Харин Сүү ХК-ийн хувьцааны үнэ буурч, өгөөж мөн адил буурсан байна.
Үнэ тогтвортой хэдий ч өгөөж буурсан хувьцаа Түмэн шувуут ХК байгаа бол Таван Толгой ХК-ийн хувьцааны өгөөж өсөж үнэ нь буурсан байна.
Харин IPO хийсэн компаниудын хувьд дараах байдалтай байна.
I хэсэг: Хамгийн хямд, өндөр өгөөжтэй –Монос Хүнс, Богд Банк, ЛэндМН, Инвескор, Түмэн Шувуут болон Мандал даатгал.
II хэсэг: Хамгийн хямд, бага өгөөжтэй –Ард даатгал, Монгол Базальт болон Бодь даатгал
III хэсэг: Үнэтэй, бага өгөөжтэй –Ард Кредит ББСБ
Өмнөх сартай харьцуулахад өгөөж нь өссөн хувьцаанууд бол Богд Банк, ЛэндМН ББСБ болон Инвескор ББСБ байна. Харин өгөөж буурсан хувьцаа бол Түмэн шувуут ХК байна. Эдгээр хувьцаанууд үнэлгээний хувьд хөдөлгөөн бага байгаа бол үнэ өсөж, өгөөж буурсан хувьцаанууд бол Ард даатгал болон Ард Кредит ББСБ байна.
Ашигт ажиллагааг дэлгэрүүлэн 3 компанийн жишиг компаниар авсан ба дараах үр дүн гарчээ. АПУ ХК-ийн түүхэн үнэ ашгийн харьцаа болон нэгж хувьцаанд ноогдох ашгийг харвал 2017 оноос 2021 он хүртэл ашигт ажиллагаа сайжирсан бол үнэ ашгийн харьцаа улам буурсан байгаа нь тус хувьцаа хямд байгааг илтгэж байна.
Монос хүнс нь 2019 онд IPO хийсэн бөгөөд үнэ ашгийн харьцааг дундаж ханшаар тооцож үзэхэд 2020 болон 2021 онд буурч 27.2х болон 15.2x болсон байна. Эдгээрээс харахад Монос Хүнс ХК-ийн ашигт ажиллагаа сайн байгааг харуулж байна.
Харин Инвескор ББСБ ХК-ийн хувьд ашигт ажиллагаа сайжирч, үнэ ашгийн харьцаа буурсан байгаа нь тус хувьцаа хямд, өгөөж өндөртэй байгааг илтгэж байна.
Гэсэн хэдийн ч та бүхэнд анхааруулахад, дан ганц энэхүү харьцаануудад тулгуурлан хямд, үнэтэй гэж хувьцааг дүгнэх нь учир дутагдалтай ба цаана нь компанийн компанийн ашигт ажиллагааны түүх, цаашдын өсөх боломж зэргийг судалж байж хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтдаа ашиглах нь зүйтэй юм.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
2022 оны 8 дугаар сарын байдлаар TOП 20 болон IPO хийсэн компаниудын өгөөж өмнөх сараас өссөн үзүүлэлттэй байна. Компаниудын тайлан гарсантай холбоотойгоор зах зээлийн идэвхжил өссөн байна. Гэхдээ TOП 20 индекс оны эхнээс уналттай (18.5 хувь) хэвээр байна. Энэ нь зах зээл бүрэн сэргэх болоогүй байгаа илтгэж байгаа ба зах зээлийн уналт хэдий хугацаанд үргэлжлэх нь мөн тодорхойгүй байгаа юм. Харин энэ үед хөрөнгө оруулагчдын хувьд сайн компанийг сонгон хөрөнгө оруулалт хийх нь чухал юм.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Үнэлгээ
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх