Хаан болон Худалдаа хөгжлийн банкны IPO хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг 2.3 дахин өсгөлөө
ГОЛ ӨНЦӨГ:
- 2023 оны эхний 5 сарын байдлаар жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааны 7.26% нь арилжаалагдсан байна.
- I ангиллын хувьцааны өдрийн дундаж арилжааны дүн 46.2 сая төгрөгт хүрч 2022 оны 12 сараас 56.6% өссөн үзүүлэлттэй гарлаа.
- Үүнд хамгийн их нөлөө үзүүлсэн нь Хаан банк болон худалдаа хөгжлийн банкны IPO ба I ангиллын компаниудын 5-р сарын өдрийн дундаж арилжаа 2023 оны 4-р сараас 55.7% дахин өслөө.
2023 оны эхний 5 сарын байдлаар жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааны 7.26% нь арилжаалагдсан байна
2023 оны эхний 5 сарын байдлаар нийт I ангиллын компаниудын арилжигдсан ширхгийн чөлөөт хөрвөх хувьцаанд эзлэх хувь дунджаар 7.26% байна. Талх чихэр, Монголын хөрөнгийн бирж, Богд банк, Ард Кредит ББСБ болон Инвескор ББСБ дунджаас өндөр буюу чөлөөт хөрвөх хувьцааны арилжаалагдаж буй идэвх сайтай байна.
I ангиллын хувьцааны өдрийн дундаж арилжааны дүн 46.2 сая төгрөгт хүрч 2022 оны 12 сараас 56.6% өссөн үзүүлэлттэй гарлаа
Хөрвөх чадварыг илтгэдэг бас нэгэн үзүүлэлт нь өдрийн дундаж арилжаа билээ. Энэ үзүүлэлт 2023 оны эхний 5 сарыг 2022 оны 12 сартай харьцуулахад 56.6% өсөж 46.2 сая төгрөгт хүрсэн байна. 5 сард Хаан болон Худалдаа хөгжлийн банкны өдрийн дундаж арилжаа 449.9 болон 242.3 сая төгрөг байсан нь голчлон нөлөөлсөн байна. Мөн нийт арилжааны дундаж дүн 2.2 тэрбум төгрөгт хүрсэн ба энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.8 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Судалгааны дэлгэрэнгүйг дараах линкээр орж уншина уу:
Түлхүүр үгс:
Таван богд капитал ҮЦК
Хувьцаа
Хөрвөх чадварын судалгаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх