“УЛБАР ШАР”-ААС “ШАР” ТҮВШИНД МОНГОЛ УЛС ШИЛЖЛЭЭ. ТЭГВЭЛ ЯМАР ХУВЬЦАА НОГООРОХ БОЛОМЖТОЙ ВЭ?
ГОЛ ӨНЦӨГ:
- Ковидоос үүдсэн хоригуудтай холбоотойгоор зарим хувьцаат компаниудын борлуулалтын орлого мэдэгдэхүйц буурчээ. Цар тахалд хамгийн ихээр өртсөн салбарын орлогын үзүүлэлтийг дурдвал: Зочид буудал, болон нийтийн хоолны үйлчилгээ (21.6%) Боловсруулах үйлдвэрлэл 10.2%, Тээвэр, агуулахын үйл ажиллагаа (7%)-ны орлого буурсан үзүүлэлттэй байв.
- Тухайлбал, Говь ХК нь 2019 оныг хүртэл хурдацтай өсөж 210 тэрбум төгрөг хүртэлх борлуулалт хийж байсан бол 2020 онд 44% буурч, 2021 онд өмнөх жилийнхтэй ойролцоо түвшинд байсан юм.
- Цар тахлын нөлөөгөөр Сэнтрал Экспресс Си Ви Эс (CU) цагийн хуваарьт хязгаарлалт орсноор орлогын дүнд ихээхэн нөлөөлсөн юм. Харин Засгийн газрын шийдвэр гарснаар өнөөдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийнхөө дагуу 24/7 ажиллах боломжтой болоод байна.

ДҮГНЭЛТ:
Өчигдөр Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан нь ковидын нөлөөнд өртөөд байсан хувьцаат компаниудын үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Үүнд, нэн тэргүүнд Баянгол ЗБ, Сэнтрал Экспресс Си Ви Эс, Говь, Дархан нэхий болон бусад дам байдлаар нөлөөлөх хувьцаат компаниуд орно гэж таамаглаж байна.
Говь ХК-ийн хувьд гадаад, дотоод борлуулалт буурсан хэдий ч энэхүү хугацаанд онлайн борлуулалтаа ихээхэн нэмэгдүүлээд байгаа мөн Сэнтрал Экспресс Си Ви Эс (CU) цагийн хязгаарлалттай ажилласан хэдий ч салбарын тоогоо нэмэх замаар борлуулалтаа тасралтгүй нэмэгдүүлсээр ирсэн зэргээс гадаад хүчин зүйлийн таагүй нөхцөлтэй тулгарсан ч бизнесүүд зөв стратегийн бодлогоор сөрөг нөлөөг бууруулах боломжтойг харж болох юм.
Хөрөнгийн зах зээлийн хэлбэлзэлд эдийн засгийн нөлөө гол хүчин зүйл болдог. Түүнээс гадна хүмүүсийн хий хоосон сандрал нь хувьцааны ханшид хамгийн их нөлөөлөл үзүүлдэг тул, бодит мэдээлэл, судалгаанд үндэслэн дунд урт хугацаанд ашигтай ажиллах, өсөлт үзүүлэх сайн компаниудад хөрөнгө оруулалт хийх нь чухал юм.
Түлхүүр үг:
Хувьцаа
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх