Өнөөдөр Биржид: Мон Бийф хоёрдогч зах зээлийн арилжааны 2 дахь өдөр ханш 4.5 хувиар өслөө

2022 он 8 сар 22 өдөр
487
0

2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 262 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1,929 мян.ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 23 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна.

Арилжааны үр дүнд ханш нь өссөн хувьцаа нь УБ-БҮК ХК, Шарын гол ХК, Би Ди Сек ХК, Мах импекс ХК болон Айтүүлс ХК гэсэн компаниуд байсан ба өсөлт нь 5.6-аас 14.8%-ийн хооронд хэлбэлзсэн үзүүлэлттэй байна.

Крипто үндэстэн ХК, Оллоо ХК, Монгол шуудан ХК, Монгол базальт ХК болон Дархан нэхий ХК нь хамгийн их ханшийн бууралт үзүүлсэн ба бууралт нь 4.0%-аас 11.0%-ийн хооронд хэлбэлзсэн байна.

ӨНӨӨДӨР БИРЖИД ОНЦЛОХ ХУВЬЦАА: МОН БИЙФ ХК

2022 оны 8 сарын 19-ний өдөр “Мон Бийф” ХК-ийн хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн билээ. Харин өнөөдөр 2 дахь өдрийн арилжаа явагдаж дууслаа. Арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн 5 компанийн 4-т Мон Бийф ХК жагссан ба нийт 20 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна.

2017 оноос хойш IPO хийсэн 13 компанийн хувьцааны ханш хоёрдогч зах зээл дээр хэрхэн өсөж байсан статистикийг харвал хоёр дахь өдөр дунджаар 10% өссөн бол 5 дахь өдрийн байдлаар дундаж өсөлт 19% хүрсэн байна. Энэхүү дундаж өсөлтөд ЛэндМН, Айтүүлс хувьцааны өндөр өсөлт голчлон нөлөөлсөн тул эдгээр 2 компанийг дунджаас хасаж тооцвол, дундаж өсөлт нь 6%-тай гарч байна. Харин Мон Бийф ХК-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн 2 дахь өдрийн арилжаа хийгдэж, ханш анхдагч зах зээлийн ханшаас 4.53% өссөн нь түүхэн дундаж үзүүлэлтээс бага харагдаж байна.

КОМПАНИЙН ТУХАЙ

  “Мон Бийф” ХК нь 2020 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Үхэр, одос үхэр өсгөн үржүүлэх, мах боловсруулах, консервлох болон малын тэжээлийн үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Төв аймгийн Сэргэлэн сум дахь эрчимжсэн үхрийн фермдээ гарал үүсэл нь тодорхой Монгол залуу үхрийг 100 хоногийн турш өөрсдийн боловсруулсан аргаар тэжээж Эрүүл ахуйн шаардлага хангасан үхрийн мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг. 

САЛБАРЫН ТУХАЙ

     Монгол Улсын махны зах зээл 8.5 их наяд төгрөг бөгөөд үүнээс, үхрийн махны зах зээл 2 их наяд төгрөг байна. Түүнчлэн Монгол улсын нийт махны нийлүүлэлтийн 0.3% нь л зөвхөн фермийн аж ахуйгаар бэлтгэгдэж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын махны хэрэглээ өссөөр байгаа бөгөөд 2020 онд өмнөх онтой харьцуулахад 27 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт махны хэрэглээний ойролцоогоор 21 гаруй хувийг үхрийн махны хэрэглээ тогтмол эзэлж байна.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ      

    Мон Бийф ХК-ийн хоёрдогч зах зээлийн 2 дахь өдрийн арилжаа өнөөдөр явагдаж дууссан бөгөөд хувьцааны ханш нь эхний өдрөөс 0.32 хувийн бууралт үзүүлж 47.04 төгрөгт хүрсэн. Мөн өнөөдөр 420,263 ширхэг хувьцаа арилжаалагдаж нийт үнийн дүнгээр 20 сая төгрөгийн арилжаа хийгдсэн байна. IPO хийсэн 13 компаниас өндөр өсөлт үзүүлсэн ЛэндМН, Айтүүлс компанийг дунджаас хасаж тооцвол хоёрдогч зах зээлийн 2 дахь өдөр хувьцааны ханш дунджаар 6% өссөн байна. Харин Мон Бийф ХК-ийн хувьцааны ханш анхдагч зах зээлийн ханшнаас 4.53% өссөн нь түүхэн дундаж үзүүлэлтээс бага харагдаж байна.

Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.



 

 

 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Мон Бийф

Монголын Хөрөнгийн Бирж

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)