АНУ-ын зах зээл: Банкнуудын хувьцаа сэргэх үү?

2023 он 6 сар 7 өдөр
339
0

Гол өнцөг:

  • Бүс нутгийн банкнуудын хувьцаанууд дунжаар 5%-ийн өсөлт үзүүллээ 
  • Apple Inc-ийн шинэ бүтээгдэхүүн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэхгүй байх магадлалтай 

Өнгөрсөн Мягмар гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 10 нэгжээр өслөө. Технологийн салбарын NASDAQ индекс 0.4%-иар, S&P500 индекс 0.2%-иар тус тус өссөн байна. 

Банк санхүүгийн салбар 

Санхүүгийн салбарт бүс нутгийн банкнуудын хувьцаа өсөлтөөр тэргүүллээ. U.S Bancorp [NYSE:USB] 4.52%-иар, Zions Bancorporation [NASDAQ:ZION] 4.87%-иар, East West Bancorp [NASDAQ:EWBC] 5.59%-иар тус тус өсөлт үзүүлсэн байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/ 

Технологийн салбар 

Өнгөрсөн даваа гаригт Apple Inc [NASDAQ:AAPL] Vision Pro чихэвчээ танилцуулах үед хувьцааны ханш бүх цаг үеийн хамгийн дээд ханшаа тогтоосон билээ. Гэвч уналт үзүүлсэн бөгөөд тус уналт нь Vision Pro чихэвч хүлээлтээс илүү үнэтэй мөн 2024 оноос худалдаанд гарах зэрэг мэдээллээс үүдэлтэй байх магадлалтай байна.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033 

Шинжээчийн дүгнэлт 

Бүс нутгийн банкнуудын дампууралтай холбоотойгоор банкнуудын хувьцаа өндөр хувь хэмжээгээр унасан байгаа билээ. Гэвч өнгөрсөн Мягмар гаригт хөрөнгийн зах зээлийг санхүүгийн салбарын өсөлт тэргүүллээ. Энэхүү өсөлт нь хөрөнгө оруулагчид банк санхүүгийн салбарын хувьцаануудад хөрөнгө оруулж уналтыг тосож авах хүсэлтэй байгааг харууллаа. Apple-ийн хувьд өндөр үнэтэй гаргасан чихэвчний борлуулалт муу байх боломжтой бөгөөд нөгөө төлөөс ойролцоогоор 6-8 сарын дараа худалдаанд гарах тул борлуулалтын орлогыг өндөр хувь хэмжээгээр өсгөж чадахгүй гэсэн магадлалыг бий болгоод байна. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Долларын хөрөнгө оруулалт

АНУ-ын зах зээл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)