Азийн зах зээл: “Li Auto”-ийн борлуулалт 146%-иар өссөн байна

2023 он 6 сар 2 өдөр
373
0

Гол өнцөг:

  • Elon Musk БНХАУ-д айлчлал хийж төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзсан байна
  • Li Auto-ийн борлуулалт бусад цахилгаан автомашин үйлдвэрлэгчидтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна

Li Auto 

БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч, старт-ап компани болох Li Auto өнгөрсөн тавдугаар сард жилийн өмнөх мөн үеэс хоёр дахин их автомашин зах зээлд нийлүүлсэн болохоо мэдэгдлээ. Тодруулбал нийлүүлэлтийн тоо хэмжээ 28’277-д хүрч жилийн өмнөхөөс 146%-иар өссөн үзүүлэлттэй байна. Харин бусад өрсөлдөгчид болох Nio болон Xpeng компаниудын борлуулалт жилийн өмнөх мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

Tesla Inc

Elon Musk БНХАУ-ын гадаад хэргийн сайд Qin Gang-тай уулзсан бөгөөд уулзалтын үеэр БНХАУ дахь бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа дурдсан байна. Мөн тэрээр Хятадын Аж Үйлдвэр, Мэдээлэл Технологийн сайд Jin Zhuanglong-той уулзаж шинэ эрчим хүч, цахилгаан автомашины ухаалаг сүлжээг хөгжүүлэх талаар ярилцсан байна. Мөн түүнчлэн Намын нарийн бичгийн дарга болон Ерөнхий сайд зэрэг томоохон улс төрчидтэй уулзаж, тус улсын хөгжлийг магтан сайшаажээ. Энэхүү айлчлал нь Elon Musk-ийн хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн анхны айлчлал боллоо.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/

Шинжээчийн дүгнэлт: 

БНХАУ-ын цахилгаан автомашины зах зээл хурдацтай хөгжиж, илүү өрсөлдөөнтэй болж байна. Энэ өрсөлдөөн дундаас Li Auto борлуулалтаараа ахицтай гарч ирсэн нь магтууштай. Цахилгаан автомашинуудын борлуулалтын дундаж үнэ үнийн дайны улмаас дунджаар 10%-15% буурсан үзүүлэлттэй байгаа. Мөн тус зах зээлийн хамгийн том өрсөлдөгчдийн нэг болох Tesla Inc-ийн Гүйцэтгэх захирал Elon Musk Хятад улсад айлчлал хийсэн нь онцлох үйл явдал боллоо. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Долларын хөрөнгө оруулалт

Азийн зах зээл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)