МОНОС ХҮНС ХК-ИЙН ЦЭВЭР АШИГ 2 ДАХИН ӨСӨЖ ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ӨГӨӨЖ 14% ХҮРЛЭЭ

2022 он 2 сар 11 өдөр
1707
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Компанийн цэвэр ашиг 2021 онд өмнөх оноос 101% хувь өсөж 2.0 тэрбум төгрөг, цэвэр ашгийн маржин 10.8% буюу өнгөрсөн оны мөн үеэс 2.7% өслөө. 
  • Борлуулалтын орлого 51% хувь өсөж 18.8 тэрбум төгрөгт хүрсэн нь шингэн хүнсний үйлдвэрлэл 2.5 дахин өссөн, дархлаа дэмжих эрүүл мэндийн бүтээгдэхүүний эрэлт өссөнтэй, нөгөө талаар стратеги, эрсдэлийн зөв бодлогын үр дүн юм.
  • Хөрөнгө оруулагчид 2021 онд ногдол ашгаас гадна хувьцааны ханшийн өсөлтөөс 69%-ийн өгөөж хүртээд байна. Өндөр өссөн хувьцаануудын ханш энэ он гарснаар тогтмол болон бууралттай түвшинд байхад харин Монос хүнс ХК-ийн хувьцаа 111% хүртэл өсөөд байна.

 

КОМПАНИЙН ТУХАЙ

Монос Хүнс компани нь эрүүл мэндийг дэмжсэн хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2011 оноос үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм. Компани нь 2019 онд Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийж, нэгж хувьцаагаа олон нийтэд 70 төгрөгөөр санал болгон 8.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн ба МХБ-н I ангилалд бүртгэлтэй компани юм. Компани нь 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт 2,000 гаруй цэгээр худалдаалж байна. Мөн дэлхийн банкны санхүүжилттэй Экспортыг дэмжих хөтөлбөрт хамрагдахаар сонгогдсон бөгөөд ингэснээр бүтээгдэхүүний экспортод эерэг нөлөө гарах боломжтой болж байна.

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Компанийн шингэн хүнсний борлуулалтын өндөр өсөлтөөс үүдэн борлуулалтын орлого 51% өсөлттэй гарсан нь компанийн ашигт ажиллагаа болон хувьцааны ханшийн өсөлтөд гол шалтгаан боллоо. Харин ковидын нөхцөл байдалд тус компани нь борлуулалтын өртгийн борлуулалтад эзлэх хувийг өмнөх жилүүдийн 45%-ийн түвшинд барьж чадсан байна. Харин үйл ажиллагааны зардлын борлуулалтад эзлэх хувь 2019-2020 онд 33-35% хооронд хэлбэлзэж байсан бол өнгөрсөн жил 30% хүртэл бууруулж чадсан нь цэвэр ашгийн маржин 8.1%-аас 10.8% хүрэхэд нөлөөлжээ. 

Компанийн ашигт ажиллагаа нэмэгдэж, өөрийн хөрөнгийн өгөөж тогтмол өссөөр 14% хувьд хүрчээ. Энэ нь арилжааны банкны хадгаламжийн дундаж хүүгээс 2 дахин өндөр үзүүлэлт юм.

Компанийн үнэ, ашгийн харьцааг (P/E) 2021 оны хувьцааны дундаж ханшаар тооцоход 15.3x болж, өмнөх жилүүдээс буурсан ба Монос хүнс ХК нь 2021 оны хагас жил, 3-р улирал болон жилийн эцсийн гүйцэтгэл тасралтгүй өндөр дүнтэй гарсан нь тухайн оны сүүлийн хагас жилийн ханшид ихээхэн нөлөөлөөд байна. Ийнхүү тус компанийн хувьцааны ханш он гарсны дараа ч тасралтгүй өсөж 143.82 төгрөгт хүрээд байгаа нь одоогийн хаалтын ханшаар үнэ ашгийн харьцааг 28.5x хүргээд байгаа юм. Үүнээс дүгнэхэд, компанийн орлого ашиг тогтмол өссөнөөр үнэлгээ нь илүү өсөх боломжтой байгааг хөрөнгө оруулагчид хэдийнээ олж харсныг илтгэж байна. 

САЛБАРЫН ТУХАЙ

Эрүүл мэндийн хүнсний зах зээлд анхдагч үндэсний үйлдвэрлэлийн компани болох Монос Хүнс ХК 2019 онд олон нийтэд хувьцаагаа санал болгож татан төвлөрүүлсэн хөрөнгөөр эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж ашиглалтад оруулсан билээ. Уг төслийн хүрээнд зах зээлд Экос зөөлөн ус, шинэчлэгдсэн савлагаатай Vitos ЦЭНЭГ брэнд, Аами Таами хүүхдийн шүүс, биологийн идэвхт бүтээгдэхүүн Vitos SHOT зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаад байна. Ийнхүү  “Экос” брэнд нь дотоодын зах зээлийн 20% орчмыг эзэлж байна. 

Компанийн үйл ажиллагаа явуулж буй согтууруулах бус ундааны экспортын хэмжээ 2017 онд 15.3 сая литр байсан бол 2021 онд нийт 18.0 сая литр болж өссөн нь экспорт өсөх боломжтойг илтгэж байна. Харин 2022 онд 32.0 сая литр буюу 25.7 сая.ам долларын бүтээгдэхүүн импортолсон байна.

 

 

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж, Компанийн мэдээлэл

Түлхүүр үгс:

Монос

Монос хүнс ХК

Цэнэг

Vitos

хувьцаа

ханш

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)