АНУ-ын зах зээл: Хөрөнгийн зах зээл цаашид яах бол?
Гол өнцөг:
- Энэ амралтын өдрүүдээр OPEC-ийн орнуудын уулзалт болно
- Хөдөлмөрийн зах зээлийн статистик тоон мэдээлэл өнөөдөр орой 20 цаг 30 минутаас зарлагдахаар байна.
Өнгөрсөн Пүрэв гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.5%-иар буюу 153 нэгжээр өслөө. Технологийн салбарын NASDAQ индекс 1.3%-иар, S&P500 индекс 1%-иар тус тус өссөн байна.
Эдийн засаг
Өмнөх өрийн дээд хязгаарын тухай хуулийг цуцалж, шинээр дээд хэмжээг тогтоосон хуулийн төслийг Конгресст өргөн барьсан билээ. Мөн түүнчлэн Засгийн Газрын зардлыг танах арга хэмжээ авахаар болсон. Хууль тогтоогчид зургаадугаар сарын тавны өдрөөс өмнө буюу АНУ мөнгөгүй болохоос өмнө хуулийн төслийг баталж чадна гэсэн өөдрөг үзлээр хөрөнгийн зах зээл өсөлттэй байлаа.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
OPEC
Энэ долоо хонгийн амралтын өдөр ОPEC-ийн орнуудын уулзалт болох төлөвтэй байна. Тус уулзалттай холбоотойгоор нефтийн үнэ 3 гаруй хувиар өсөлт үзүүллээ. Шинжээчид энэ уулзалтаар газрын тосны томоохон үйлдвэрлэгчид олборлолтоо өөрчлөхгүй гэсэн хүлээлттэй байна. Олборлолтоо бууруулах эсэхээс хамааран нефтийн үнэ, цаашлаад тээвэрлэлтийн зардлыг нэмэгдүүлэх, инфляцад дарамт болох зэрэг нөлөө үзүүлэх боломжтой байна.
Статистик тоон мэдээлэл
Өнөөдөр буюу зургаадугаар сарын хоёрны өдөр тавдугаар сарын ажилгүйдлийн түвшин, мөн шинээр бий болсон ажлын байрны тайлан гарах болно. Шинжээчид өнгөрсөн сард шинээр 180’000 ажлын байр бий болсон гэж таамаглаж байна.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
Шинжээчийн дүгнэлт
Хөрөнгийн зах зээлийн цаашдын тренд нь ХНС-ийн хурал, өрийн дээд хязгаарын асуудал, OPEC-ийн уулзалтын дараах шийдвэр, мөн хөдөлмөрийн зах зээлийн тоон мэдээллээс ихээхэн хамаарч байна.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
АНУ-ын зах зээл
Долларын хөрөнгө оруулалт
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.