Онцлох хувьцаа: Nvidia он гарснаас хойш 170 гаруй хувиар өслөө. Юу болоод байна вэ?
Гол өнцөг:
- NVIDIA компанийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд ам.доллар давлаа
- Арилжааны цаг дуусахад ханш бага зэрэг унасан тул зах зээлийн үнэлгээ 990 тэрбум ам.доллар дээр хаагдсан байна.
Мягмар гаригт АНУ-ын хөрөнгийн бирж нээгдэх үед NVIDIA [NASDAQ:NVDA] компанийн хувьцааны ханш өндөр нээгдсэн бөгөөд нэгж хувьцааны үнэ 404.86$ хүрэх үед тус компанийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд ам.долларт хүрсэн байна. Тус өсөлт нь сүүлийн 52 долоо хонгийн хамгийн дээд ханшийг тогтоогоод эргээд бага зэрэг унаж 401.11$ ханш дээр хаагдсан байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
NVIDIA компанийн хувьцааны ханш 2022 оны 10-р сараас хойш өсөлт үзүүлж 8 сарын хугацаанд 260 гаруй хувийн өсөлт үзүүлсэн байна. Энэ өсөлт нь хиймэл оюун ухааны салбарын огцом хөгжил, Холбооны Нөөцийн Сангийн бодлогын хүүгийн өсөлтын хурд буурах магадлал зэрэг нөлөөлсөн юм. Учир нь NVIDIA компанийн чип нь ChatGPT болон Bard зэрэг хиймэл оюун ухааны платформуудад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Мөн бодлогын хүүд мэдрэг салбар болох технологийн салбарын хувьцаа тул бодлогын хүүгийн өсөлтийн хурд удааширна гэсэн хүлээлтээс үүдэн өссөн байх боломжтой юм.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
Шинжээчийн дүгнэлт
Сүүлийн үед хөрөнгийн оруулагчдын анхаарлыг татаад байгаа салбар бол яахын аргагүй хиймэл оюун ухааны салбар билээ. Тус салбарын хөгжил нь чипнээс шууд хамаарч байгаа тул Nvidia, Intel, Advanced Micro Devices болон Taiwan Semiconductor Manufacturing зэрэг GPU үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш тодорхой хэмжээнд өсөлттэй байна. NVIDIA компанийн хувьд чип үйлдвэрдэгчдийн зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг байсан тул өндөр хувь хэмжээний өсөлт үзүүлсэн байна. Мөн зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд давсан нь тус компани бусад технологийн аварга компаниуд болох Apple, Alphabet, Amazon, Microsoft зэрэг 1 их наяд долларын үнэлгээ давсан технологийн компаниудтай зэрэгцэж ирж байгааг харууллаа.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Долларын хөрөнгө оруулалт
АНУ-ын зах зээл
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.