АНУ-ын зах зээл: Конгресс өрийн таазны тухайн хуулийн төслийг батлах уу?
Гол өнцөг:
- Өрийн таазны тухай хуулийн төслийг Конгрессын гишүүд Лхагва гаригт батлах шаардлагатай
- Хэрэглэгчийн итгэлийн индекс хүлээлтээс өндөр гарлаа
Өнгөрсөн Мягмар гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.2%-иар буюу 50 нэгжээр уналаа. Технологийн салбарын NASDAQ индекс 0.3%-иар өссөн бол S&P500 индекс тогтвортой арилжаалагдсан байна.
Эдийн засаг
АНУ-ын Сангийн Яам зургаадугаар сарын таван гэхэд АНУ мөнгөгүй болно хэмээн анхааруулсан байна. Үүнтэй холбоотойгоор өрийн таазны тухай хуулийн төслийг энэ долоо хоногт буюу зургаадугаар сарын нэгнээс өмнө Конгресс батална хэмээн найдаж байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
Conference Board [CB]-ийн хэрэглэгчийн итгэлийн индекс Мягмар гаригт гарсан байна. Тус индекс нь хэрэглэгчид эдийн засгийн үйл ажиллагаанд хэр их итгэлтэй байгааг харуулдаг билээ. Эдийн засагчид тус индексийг 99 гарна гэж хүлээж байсан бол бодит байдал дээр 102.3 гарсан нь хэрэглэгчид эдийн засгийн үйл ажиллагаанд илүү итгэлтэй байгааг харууллаа иймд ирэх Холбооны Нөөцийн Сангийн хурлаар бодлогын хүүг нэмэгдүүлэх магадлал өсөөд байна.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
Шинжээчийн дүгнэлт
Лхагва гаригт АНУ-ын эрх баригчид өрийн таазны дээд хязгаарыг нэмэгдүүлэх хуулийг төслийг баталж амжвал АНУ өр төлбөрөөс үүдэлтэй хямралаас аврагдах боломжтой байна. Гэвч энэхүү мэдээний араас ХНС-ийн зургаадугаар сарын хурал болох бөгөөд тус мэдээнүүд нь зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж болзошгүй юм.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Долларын хөрөнгө оруулалт
АНУ-ын зах зээл
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.