Өнөөдөр Монголд: ХасБанкны хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүллээ

2023 он 5 сар 29 өдөр
414
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • ХасБанк ХХК-ийн хувьцааны анхдагч зэх зээлийн арилжааны цан цохих нээлтийн ёслол өнөөдөр Монголын Хөрөнгийн Биржид амжилттай болж өнгөрлөө.
  • ХасБанк-ны үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа нь 2023 оны 5 сарын 29-өөс 6 сарын 5-ны 16:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Системийн нөлөө бүхий банкнуудаас хамгийн сүүлд IPO хийж буй ХасБанкны хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүллээ.

   “ХасБанк” ХХК-ийн нээлттэй хүрээнд санал болгож буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолын ажиллагаанд Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны Дарга Д.Баярсайхан, Монголын Банкнуудын Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, ХасБанкны ТУЗ-ийн дарга Санжай Гүпта, ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав, “Rhinos investment ҮЦК”-ийн дэд захирал Н.Цэвэгмид болон албаны бусад төлөөлөгчид оролцсон юм.

   “ХасБанк” ХХК нь нийт хувьцааныхаа 5.0 хувьтай тэнцэх 52,700,000 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 677 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 35,677,900,000 төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Олон нийтээс татан төвлөрүүлэх хөрөнгөөр үйл ажиллагаагаа өргөтгөх, зээлийн болон санхүүгийн түрээсийн багцаа нэмэгдүүлэхэд зарцуулах зорилготой. 

   Анхдагч зах зээлийн захиалга 2023 оны 5 сарын 29-ний өдрөөс 6 сарын 02-ны өдрүүдэд 10:00-18:00 цаг хүртэл, 2023 оны 06 сарын 05-ны өдөр 10:00-16:00 цаг хүртэл явагдана.

   Нийтэд санал болгож буй хувьцааны 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 хувийг олон нийтэд санал болгон Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын дагуу тогтоосон үнийн аргаар санал болгон худалдана.

Хэрэв та анхдагч зах зээлийн захиалга өгөхийг хүсвэл дараах зааврын дагуу өгнө үү. Заавар: https://www.youtube.com/watch?v=5rBvrzy15tY

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

ХасБанк

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)