ГОВЬ ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ 23% ӨСӨЖ, ₮144 ТЭРБУМД ХҮРЛЭЭ

2022 он 2 сар 11 өдөр
2823
1

ГОЛ ӨНЦӨГ:

  • Говь ХК-ийн борлуулалт 2021 онд 27 тэрбум төгрөгөөр өссөн үр дүн гарчээ. Энэ нь стратегийн оновчтой бодлогын үр дүн буюу дотоод гадаад борлуулалтын ангиллаас илүүтэйгээр онлайн борлуулалт нэмэгдсэнтэй холбоотой юм. 
  • Тус компани нь ковидын нөлөөнд харьцангуй илүү өртөж буй салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ба жил бүр ашигтай ажиллаж ирсэн хэдий ч 2020 оноос хойш алдагдалтай ажиллаж байна. Харин 2021 оны хувьд өмнөх жилтэй харьцуулахад алдагдал 11.2 тэрбум төгрөгөөр буурч, 38 тэрбум төгрөгт хүрлээ. 
  • 2021 онд борлуулалтын орлогын 40 орчим хувьтай тэнцэх борлуулалт, маркетингийн зардал гарсан нь компанийг алдагдалтай ажиллахад бас нэгэн нөлөөлж буй хүчин зүйл юм. Олон улсад бүтээгдэхүүнээ таниулах, зах зээлээ тэлэх зорилгоор маркетинг эрчимтэй хийж байгааг та бүхэн Нью-Йорк хотын Time Square бизнесийн төв талбайд “Говь-Брэнд” аль хэдийнээ заларснаас анзаарсан биз ээ.

КОМПАНИЙН ТУХАЙ

Говь ХК нь 1981 онд Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах Монгол-Японы хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрээ нээсэн бөгөөд өдгөө Монголын уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт техник, технологитой хослуулан ямааны ноолуур боловсруулж,

  • 1,150 тонн түүхий ноолуур боловсруулах
  • 1,050 тонн ээрмэл утас, 30 тонн нарийн ээрмэл утас ээрэх
  • 1,500,000 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  • 1,100,000 метр нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  • 162,000 ширхэг ноолууран пальто болон пиджак зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн, гадаад дотоодын зах зээлд амжилттай борлуулж, 1500 гаруй ажлын байрыг бий болгожээ. 

Салбар: Дотоод: УБ хот (2) Дархан (1) Гадаад: Охин компани (3), Салбар  дэлгүүр (1), Франчайз дэлгүүр (27), Онлайн дэлгүүр (11)

Компани нь Англи, Орос, Франц, Польш, Хятад, Швед зэрэг улсуудад 2020 онд онлайн дэлгүүрүүдээ нээсэн. Дэлхийн загварын хамгийн том сэтгүүл болох Английн Vogue сэтгүүлийн 2021 оны 3 дугаар сарын дугаарт Говь брэндийн бүтээгдэхүүнийг онцолж гаргасан байна. Мөн Говь ХК нь “1,500 ажилтнаа хувьцаагаар урамшуулах хөтөлбөр”-г 2021 оны 6 сарын 29-нд албан ёсоор зарласан юм. Говь ХК нь Монгол улсын ноолуурын зах зээлд дангаар 83% эзэлж байна.

САЛБАРЫН ТУХАЙ

Дэлхийн түүхий ноолуур бэлтгэлийн зах зээлд үндсэндээ Монгол, БНХАУ гэсэн 2 гол нийлүүлэгч байдаг ба 2020 оны эцсийн байдлаар Монгол улс дангаар 48% эзэлж байна. Харин ноолууран бэлэн бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгчийн хувьд Герман, Их Британи, АНУ зэрэг орнууд тэргүүлж байна.

Монгол ноолуур нь дэлхийд чанараар тэргүүлэх бөгөөд ноолуурын дундаж голч 13-16.5 микрон, урт нь 38-45мм байдаг нь бусад улсын ноолуураас давуу үзүүлэлт юм.

Мөн 2020 онд дэлхийн ноолууран хувцасны зах зээл 2.8 тэрбум ам.доллар байсан бол 2021-2026 онд жилд дунджаар 3.9% өсөлт үзүүлж, 2026 онд 3.7 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн таамгийг олон улсын судалгааны газраас гаргасан байна. Ноолууран бэлэн бүтээгдэхүүний зах зээлийн хувьд Монгол улс дунджаар дэлхийн зах зээлд 10% эзэлдэг бөгөөд Гаалийн ерөнхий газрын статистикаас харахад 2020 онд Монгол улс 202.2 сая ам.долларын түүхий ноолуур, 17.3 сая ам.долларын бэлэн бүтээгдэхүүн экспортолсон байна. Өөрөөр хэлбэл, 2020 онд улсын хэмжээнд бэлтгэсэн нийт ноолуурын 30% нь дотоодын хэрэгцээнд ашиглагдаж, 70% нь угаасан байдлаар экспортод гарсан бөгөөд экспортыг 76% нь угаасан ноолуур, 7% нь боловсруулсан ноолуур, 17% нь эцсийн бүтээгдэхүүн гэж задалж болно.

Монгол улсын ноолууран бүтээгдэхүүний гол хэрэглэгч нь Их Британи, АНУ, Герман улс, БНСУ-ууд байгаа ба бүтээгдэхүүний хувьд цамц, свитер хамгийн их, түүний дараагаар өмд, хүрэм, пальто түлхүү экспортлогдож байна.

Түлхүүр үг:

Говь ХК

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

Ху****а эзэмшигч

2 жилийн өмнө

Компанийн богино болон урт хугацаатай зээлийн хэмжээ хэд вэ? Валютын зээл байгаа юу?

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)