АНУ-ын зах зээл: Дефолт зарлах өдөр ойртсоор байна
Гол өнцөг:
- Өрийн дээд хязгаарын талаар хууль тогтоогчид дахин уулзалт хийлээ
- Уулзалтын хүрээнд хэд хэдэн асуудалд санал нийлээгүй тул шийдэлд хүрж чадаагүй байна
Өнгөрсөн Лхагва гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.77%-иар буюу 255 нэгжээр уналаа. Технологийн салбарын NASDAQ индекс 0.6%-иар, S&P500 индекс 0.73%-иар тус тус унасан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Biden болон Конгрессын дарга Kevin McCarthy нар Лхагва гаригт дахин өрийн дээд хязгаарын талаар уулзалт хийсэн байна. Хоёр тал тус асуудлын талаар шийдэлд хүрэхэд хэд хэдэн зүйлтэй санал нийлэхгүй байгаагаа хэлсэн байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
McCarthy Ерөнхийлөгчтэй хамт ахиц гаргаж чадна хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ. Харин хөрөнгийн зах зээлийн хувьд дефолт болох вий гэсэн айдас нь дахин зах зээлийг унагааж голлох индексүүд бүгд уналттай арилжаалагдлаа.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
Шинжээчийн дүгнэлт
Өр төлбөрөөс үүдэлтэй эдийн засгийн хямралын талаарх асуудал нь сүүлийн хэдэн өдрийн турш зах зээлд сөргөөр нөлөөлж байна. Өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлж чадалгүй дефолт зарлавал хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжлэх төлөвтэй байна. Хууль тогтоогчид зургаадугаар сарын нэгний өдөр гэхэд ямар нэгэн шийдэлд хүрэх шаардлагатай байна.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Долларын хөрөнгө оруулалт