Азийн зах зээл: “Xpeng” компанийн нэгдүгээр улирлын тайлан гарч, ханш унав
ГОЛ ӨНЦӨГ:
- Лхагва гарагт “Hang Seng” индекс 1.6% унав.
- “Xpeng” компанийн тайлан гарч хувьцааны ханш 5% унасан байна.
Лхагва гарагт Хонг Конгийн хөрөнгийн бирж хаагдах үеэр “Hang Seng” индекс 1.6% унаж 19,115 нэгжид хүрлээ. “Hang Seng Tech” индекс 2% буурсан бол “Шанхайн” нэгдсэн индекс 1.3% унасан байна.
Хонг Конгийн хөрөнгийн зах зээл
Онцлох хөдөлгөөн: Alibaba Group Holdings /9988.HK/ ажилчдынхаа 7%-ийг цомхотгоно гэх мэдээллийн дараа хувьцааны ханш 2.3% унав. Мөн хайлтын системийн оператор Baidu /9888.HK/ 2.5% унаж 119.10 HKD, Meituan /3690.HK/ 1.8% унаж 130.40 HKD хүрэв.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
Гадны хөрөнгө оруулагчид мягмар гарагт эх газрын [Шанхай, Шенжень] 7.9 тэрбум юань буюу 1.1 тэрбум ам.долларын үнэлгээтэй хувьцааг зарсан байна. Тус үзүүлэлт нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
АНУ-ын өрийн тааз
АНУ-ын “Цагаан ордон”-ны төлөөлөгчид болон “Бүгд Найрамдах” намын эрх мэдэлтнүүд мягмар гарагт өрийн таазны асуудлаар ээлжит яриа хэлэлцээрээ хийсэн ч тодорхой шийдэлд хүрсэнгүй. Сангийн сайд “Janet Yellen”-ны мэдэгдэж буйгаар 6/1-н гэхэд энэ талаарх яриа хэлэлцээр ямар нэгэн шийдэлд хүрсэн байх шаардлагатай аж.
“China Galaxy Securities”-ийн шинжээч “Zhou Ying” хэлэхдээ “АНУ болон БНХАУ-ын эдийн засгийн сүүлийн үеийн тоо мэдээ сул гарч, тодорхой бус байдал нэмэгдэж байна. Энэ үед хөрөнгийн зах зээл унах магадлалтай гэжээ. ”
"Xpeng" нэгдүгээр улирал тайлан
Нэгж хувьцаанд ногдох ашиг: -0.394 ам.доллар vs -0.29 ам.доллар [шинжээчид]
Борлуулалтын орлого: 587.14 сая ам.доллар vs 726.49 сая ам.доллар [шинжээчид]
Нэгдүгээр улиралд тус компанийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 45.9% буурсан бол, автомашин нийлүүлэлт 18,230 нэгжид хүрч 17.9% буурсан байна.
Тайлангийн хурлын үеэр компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал “He Xiaopeng” хэлэхдээ “Бид 2023 оны эхний улиралд компанийн стратеги, зохион байгуулалтыг өөрчилж, менежментийн багт шинэчлэлт хийсэн. Цаашид брэндийн нэр хүндийг өсгөх, борлуулалтаа нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх ажлууд хийгдэнэ. Мөн ирэх 6-р сард [SEPA 2.0] технологид тулгуурлан бүтээсэн “G6” автомашин албан ёсоор худалдаан гарна. Тус загварыг Хятадын түүхэн дэх хамгийн алдартай, хамгийн өндөр борлуулалттай “EV” загвар болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.”
Техник анализ
Тайлангийн үзүүлэлт сул гарсантай холбогдуулан компанийн хувьцаа 5% унасан ч 3-р сарын ханшийн доод түвшин дэмжигч болов. Цаашид ханш өсвөл 11.71 ам.доллар, унавал 7.3 ам.долларын ханшийн бүсэд хүрэх магадлалтай байна [богино, дунд хугацаа].

Эрсдэлийн санамж: Энэхүү судалгаа нь зөвхөн мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд уг судалгаанаас үүдэн үүсэж болох эрсдэлийг "Таван Богд Капитал ҮЦК" ХХК хариуцахгүй тул та хөрөнгө оруулалтын шийдвэрээ бие даан гаргана уу!
Шинжээчийн дүгнэлт
АНУ болон БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сул гарч, геополитикийн нөхцөл байдал хурцдах хандлага ажиглагдлаа. Хөрөнгийн зах зээлийн хувьд тодорхой бус нөхцөл байдал нэмэгдэж байна. Цаашид хувьцаа худалдан авах хөрөнгө оруулагчид хэсэгчлэн худалдан авах стратеги ашиглавал илүү үр дүнтэй байх юм.
Эх сурвалж: http://www.aastocks.com/en/default.aspx

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Азийн зах зээл