АНУ-ын зах зээл: Төвбанк Арилжааны банкнуудад туслах болов уу?
Гол өнцөг:
- Хууль тогтоогчид Мягмар гаригт дахин хуралдсан ч шийдэлд хүрж чадсангүй
- Холбооны Нөөцийн Сангийн гишүүн Lorie Logan арилжааны банкнуудын хувьд таатай мэдэгдэл хийлээ
Өнгөрсөн Мягмар гаригт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.7%-иар буюу 231 нэгжээр уналаа. Технологийн салбарын NASDAQ индекс 1.3%-иар, S&P500 индекс 1.1%-иар тус тус унасан байна.
Эдийн засаг
АНУ-ын Сангийн Сайд Janet Yellen АНУ зургаадугаар сард өөрсдийн өр төлбөрөө төлж чадахгүй байж магадгүй хэмээн сануулсан билээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Biden болон бусад Конгрессын гишүүд уулзалт хийсээр байгаа бөгөөд хамгийн сүүлийн уулзалт өчигдөр буюу Мягмар гаригт болсон байна. Уулзалтын дараа өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэх ямар нэгэн шийдэлд хүрж чадаагүй нь зах зээлд сөргөөр нөлөөллөө. Учир нь хэрэв АНУ өр төлбөрөөс үүдэн дефолт зарлах аваас хөрөнгийн зах зээл тэр чигтээ унах аюултай байгаа юм.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
Холбооны Нөөцийн Сангийн гишүүн Lorie Logan мэдэгдэл хийсэн байна. Тэрээр Төвбанк Арилжааны банкнуудад хэрэгтэй үед хөрвөх чадварт нь туслахад бэлэн байх шаардлагатай гэж хэлсэн байна.
Онцлох хувьцаа
Өр төлбөрийн хямралаас үүдэлтэй айдас нь хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд тэр дундаа технологийн салбарын NASDAQ индексэд нөлөөллөө. Технологийн хамгийн том компаниуд болох Microsoft Inc [NASDAQ:MSFT] 1.84%-ийн уналттай, Alphabet Inc [NASDAQ:GOOGL] 1.99%-ийн уналттай арилжаалагдсан бол Apple Inc [NASDAQ:AAPL] 1.52%-иар унасан байдалтай байна.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
Шинжээчийн дүгнэлт
Өр төлбөрийн асуудлаас үүдэн хөрөнгийн зах зээл өндөр хувь хэмжээгээр уналт үзүүллээ. Голлох гурван индексүүдээс зах зээлд хамгийн мэдрэг салбар болох технологийн салбарын NASDAQ индекс хамгийн их хувиар унасан байна. Гэвч хууль тогтоогчид эдийн засгийн хямралаас зайлсхийхийн тулд ямар нэгэн шийдэлд хүрж чадна хэмээн найдаж байна.
Түлхүүр үгс:
АНУ-ын зах зээл
Долларын хөрөнгө оруулалт
Таван Богд Капитал