Азийн зах зээл: Хөрөнгийн зах зээл тодорхой бус байна

2023 он 5 сар 24 өдөр
183
0

ГОЛ ӨНЦӨГ:   

  • Мягмар гарагт “Hang Seng” индекс 1.3% уналаа.
  • АНУ-БНХАУ хоорондын геополитикийн хурцадмал байдал үргэлжилэв.

Мягмар гарагт Хонг Конгийн хөрөнгийн бирж хаагдах үеэр “Hang Seng” индекс 1.3% унаж  19,431 нэгжид хүрлээ. “Hang Seng Tech”индекс 1.3% буурсан бол “Шанхайн” нэгдсэн индекс 1.5% унасан байна.

Хонг Конгийн хөрөнгийн зах зээл

Онцлох хөдөлгөөн: Alibaba Group Holdings /9988.HK/ болон JD.com /9618.HK/ тус бүр харгалзан 0.6%, 1.8% унав. Мөн хагас дамжуулагч үйлдвэрлэгч SMIC /0981.HK/ 6.5% унасан бол үл хөдлөх хөрөнгийн Country Garden /2007.HK/ 3.8% унажээ.  

Хэрэв та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

Бээжинд төвтэй Kuaishou /1024.HK/ компанийн тайлан гарч хувьцааны ханш 3.1% өсөв. Энэ оны эхний улиралд тус компанийн орлого 20% өссөн бөгөөд 2024 он хүртэл дөрвөн тэрбум Хонг Конг доллар хүртэлх хувьцааг зах зээлээс эргүүлэн худалдан авахаа мэдэгдэв.

АНУ-ын өрийн тааз 

АНУ-ын Ерөнхийлөгч “Joe Biden”, Төлөөлөгчдийн танхимын тэргүүлэгч “Kevin McCarthy” нар Засгийн Газрын өрийн таазыг нэмэгдүүлэх асуудлаар уулзалт хийсэн ч одоогоор тодорхой үр дүнд хүрсэнгүй. Энэ талаар Сангийн сайд “Janet Yellen” хэлэхдээ [6/1]-ээс АНУ өрөө төлөх боломжгүй болно түүнээс өмнө шийдэлд хүрэх хэрэгтэй гэжээ. 

“Guoyuan International”-ийн шинжээч “Zhang Sida” хэлэхдээ “Өрийн таазны яриа хэлэлцээ болон [ХНС]-ийн бодлогын хүүгийн мэдээ нь Хонг Конгийн хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна гэв.”

Геополитикийн нөхцөл байдал

БНХАУ-ын “Гадаад Хэргийн Яам”-ны дэд сайд “Sun Weidong” АНУ тэргүүтэй “Долоогийн бүлгийн” дээд хэмжээний уулзалтыг геополитикийн хурцадмал байдлыг хурцатгасан гэж буруутгав. Мөн тэрээр тус уулзалтыг “хүйтэн дайны” үеийн сэтгэлгээг харуулсан гэжээ. 

Шинжээчийн дүгнэлт

АНУ-БНХАУ хоорондын харилцаа хурцадмал байдалд байна. Үүнийг бид Гадаад Хэргийн Яамны өндөр албан тушаалтны мэдэгдлээс харж болох юм. Цаашид АНУ-ын хөрөнгийн зах зээлийн тодорхой бус байдал, Хятадын эдийн засгийн сэргэлтийн эрч саарсан зэргүүд хөрөнгийн зах зээлд сөрөг хүлээлтийг бий болгох хандлагатай байна. 

Эх сурвалж: http://www.aastocks.com/en/default.aspx 

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжыг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Азийн зах зээл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)