Цаг үеийн мэдээ: Худалдаа, Хөгжлийн банк IPO захиалга ₮69.5 тэрбум хүрлээ
Худалдаа, Хөгжлийн банк IPO захиалга ₮69.5 тэрбум хүрлээ
“Худалдаа, Хөгжлийн Банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр буюу 2023/05/18-ны 10:00 цагт эхэлсэн бөгөөд 13 цаг 30 минутын байдлаар ₮69.5 тэрбум захиалга бүртгэгдэж, нийт татан төвлөрүүлэн дүнгийн 83.21% бүрдлээ.
“Худалдаа, Хөгжлийн банк IPO”-ийн захиалга 2022/05/23-ны өдрийн 17:00 цаг хүртэл өдөр бүр 10:00 цагаас 17:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд та захиалга өгөх бол "TBC Compass аппликэйшн" болон "trader.tavanbogdcapital.com"-р нэвтрэн орж, IPO хэсгийн сонгон захиалга өгөх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 7272-7282 дугаарт холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Хувьцаа
Таван Богд Капитал
ХХБанк
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх